Инбинь бага зэрэг ууртайгаар "хэн бэ? хэнийг мартсан гэж?" гэхэд
Кай "манай хэд байгаа юмаа, өнөөдөр бэлтгэл эрт дууссан болохоор шинэ гэрээ үзүүлнэ гээд хэлсэн юм. Уучлаарай хувцсаа солиод хэлнэ гэж байгаад өвөөгийн тэнэг юмнуудаас болоод таг мартсан байна" гэсээр дээгүүрээ цамц өмслөө.
Гэвч бяцхан Кай хийж байсан зүйлээ үргэлжлүүлэхийг шаардах мэт өмднийхөө цаанаас улам томрон хатуурсаар Кайд нэлээдгүй өвдөлт мэдрүүлнэ.
Кай "та хаалга тайлаад өгчих тэгэх үү? тэгээд тэд нарт цай хийж өгдөг ч юм уу ямар нэг юм хийж өгөөд байж бай, би түүнийг зүгээр болгоод доош бууя" гэсээр доошоо харахад
Инбинь саяхан л ууртай байсан хэрнээ одоо бол инээмсэглэх ба "за за манай халуухан залуус юм бол энэ удаад чамайг уучлалаа. Бас бид хийж байсан зүйлээ дараа нь тэгж байгаад дуусгана шүү" гэж анхааруулах мэт хэлээд Кайн найзаас зөөлөн базахад тэр дороо л хариу үйлдэл гайхалтай үзүүлнэ.
Кай зөөлөн дуу алдаад "ойлголоо, одоо хурдхан хаалгаа нээ, удаан нээхгүй бол хаалга эвдээд ороод ирж мэдэх л хүмүүс шүү" гэж хэлээд угаалгын өрөө рүү орлоо.
Инбинь хувцсаа өмсөн доош буув.
===================
Түүнийг хаалга нээхэд залуус Кайг нээж өгнө гэж бодсон бололтой "дүлий юм уу чи", "ямар удаан онгойлгодог юм?" гэх мэтээр орилолдон зогсох ба Инбинийг байхыг хараад гайхсан бололтой
Сухо "өө уучлаарай, бид Кайг хаалга нээх байх гэж бодоод л" гэсээр бага зэрэг толгой бөхийлөө.
Инбинь "зүгээр дээ, ор ор" гэсээр гэртээ орохыг урихад залуус цувран орох ба Бэкхён "макнэ" гэж хэлэхэд
Сэүн "өө тийм л дээ, энийг танд, манай мангарт тусалж байгаад баярлалаа нүүна" гэсээр томоос том баглаатай сарнай өглөө.
Инбинь нүдээ томруулан уулга алдсаар цэцгийг авлаа.
Инбинь "баярлалаа" гэсээр цэцгээ нэг сайхан үнэрлээ хажуудаа байсан тавиур дээр тавилаа.
Залуус тэдний гэрийг сонжин харах ба хоорондоо зарим нэг зүйлсийг ярилцана.
Инбинь "зочдын өрөө тэнд байна. Та нар ороод сууж бай, би ямар ч байсан уух юм бэлдээд ирье, та нарыг ирнэ гэж мэдээгүй болохоор хоол хийж амжсангүй" гэхэд
Бүгд "зүгээр дээ" гэж зэрэг шахуу ориллоо.
Инбинь тэдэнд жүүс аягалан ороход бүгд аль хэдийн гэртээ байгаа мэт тухалсан байх ба хоорондоо тоглоом шоглоом хийх ноцолдон сууна.
YOU ARE READING
/Дууссан/ 💋 Миний бяцхан гаж донтон 💋
FanfictionГол дүр: EXO KAI, PARK EUNBIN Төрөл: хайр дурлал КайБинь цуврал үргэлжилсээр. . . ЕХО хамтлагийн дуучин Кай болон жүжигчин Пак Инбинь нар үерхэж байна!!!