-16-

7.2K 671 113
                                    

Инбинь сэтгэл дундуурхан өрөөндөө орлоо. Гэвч бүтэн шөнөжин сэрүүн хүлээсэн тул өөрийн эрхгүй нүд нь анилдсаар нам унтаад өгөх нь тэр.

Тэр үнэхээр сайн унтсан бололтой нүдээ нээх үед аль хэдийн гадаа нар жаргасан өрөө бүдэг бадаг гэгээтэй болсон байв.

Цаг харвал 19 цаг болжээ.

Инбинь өмнөх шөнө нь бас дэндүү догдолсноосоо болж дутуу нойртой байсан болохоор ингэж их унтсан байх.Нойрны эм уусан юм шиг л нам унтсан байв.

Ямар ч байсан түүний ходоод бараг л хоорондоо нийлэх шахан ходоодныхоо дуудлагаар арай гэж сэрсэн нь энэ.

Инбинь "Бурхан минь гэж би бараг үхсэн юм шиг унтжээ" хэмээн уулга алдсаар орноос бослоо.

Өрөөнөөс гарахад гэрт ямар ч гэрэл асаагүй бүүдгэр байх нь түүнийг гэртээ ганцаараа байгааг илтгэх шиг.

Гэрээ харах төдийд Кайг ирээгүй байсныг мэдсэн ч яагаад ч юм зүрхэнд нь байх итгэл түүнийг өрөө рүү нь хөтөллөө.

Кайн өрөөний хаалгыг зөөлөн нээж үзэхэд тэр бас л байсангүй.

Инбинь уртаар санаа алдан "Яагаад ирэхгүй байна аа? ямар нэг муу зүйл болоогүй л байгаа" хэмээн хий хоосон зүйлээс асуугаад өчигдөр зочдын өрөөнд үлдээсэн утас руугаа явлаа.

Энэ удаад хүлээж тэвчээгүй тул Кай руу залгахаар шийдсэн юм.

Кайн утас дуудах боловч тэр утсаа авсангүй. Инбинь хэд хэдэн удаа залгаж үзсэн ч бүр бас л авсангүй.

Арга ядахдаа зурвас бичихээр шийдлээ.

"Ирэх бол байна уу?"

"Хаана байна?"

"Санаа зовоод байна хариу өгөөрэй"

"Ямар нэг муу зүйл болоогүй биз дээ?"

"Ажилтай байгаа юм уу?" гэх мэт хэд хэдэн зурвас явуулсан ч мэдээж хариу байсангүй.

Гэнэт түүнийг өнөөдөр хөгжмийн нэвтрүүлэгтээ байсныг санан ядаж тэнд очсон үгүйг нь мэдэхээр нет орлоо.

Ямар ч байсан тэр хөгжмийн нэвтрүүлэг дээр байсан байна. Гэвч фенүүдийн авсан бусад зураг мэдээлэлд Кай байхгүй байв.

Гүнзгий санаа алдсаар дахин нэг удаа Кай руу залгахад энэ удаад утас нь холбогдохгүй болсон байв.

Инбинь юу болсныг нь мэдэхгүй ч бага зэрэг гомдох шиг, зүрх нь хөндүүрлэнэ.

Холбогдохгүй гэдгийг нь мэдсээр байж залгаж үзэх нь нэг талаар ядаргаатай юм шиг боловч нөгөө талаар өрөвдөлтэй. Тэр өөрөө хүсэхгүй байгаа ч түүний сэтгэл зүрх нэгэнт биеэ захирч байв.

/Дууссан/ 💋 Миний бяцхан гаж донтон 💋Where stories live. Discover now