За тэгээд л янз бүрийн зүйл сонирхдог охин.
Гэхдээ бас сонирхдоггүй зүйл байгаа л даа.
1. Монгол орчин үеийн дуу нээх сонсоод байдаггүй(эргэн тойрныхон сонсдоггүй болохоор ёстой сонирхдоггүй)
2. kdrama үздэггүй(үзэх ч зав байдаггүй. Кино үзсэн 45минутыг ангид нь үржүүлэхээр арай л их тоо гараад айлгаад байдгын хахаха)
3. cs go тоглодоггүй(хэд хэдэн охин надаас асууж байсан 😂)
4. амьтнаас үхтлээ айна(нохойноос илүү гэхдээ бараг бүх амьтдаас)Амьдралын чухал зүйлүүд бол
1. гэр бүл
2. хичээл(Англи, Япон, Хятадад сурах мөрөөдөлтэй),
3. дуу, кпоп(ялангуяа NCT 🙈),
4. кино
5. спорт(хөлбөмбөг, уран гулгалт). Энэ зүйлүүд л илүү амьдрах шалтгаан болдог гэх үү дээ.За тэгээд өгүүллэг уншаад их удаж байна. Анх 2011 онд уншиж эхэлсэн. Тухайн үед 2pm хамтлагын hottest. Blog. Gogo. Com аягүй их орж уншиж байсан. Тасралттай бас уншсаан 😂 дунд нь хальт больж байсан.
Ер нь ганцаараа байхыг илүүд үздэг. Яагаад ч юм гэр бүл эсвэл бусадтай цуг дуу сонсох, кино үзэх эвгүй байдаг.(Зарим хүмүүст энэ үйлчлэхгүй 😂)
👆👆👆Тэр дээд талын бяцханаа, 👇👇👇👇 энэ дельфин залуу, реп залуу гуравт бол үхэж байна өө. Энэ гурав намайг бол цусгүй алж байгаа 😂😂😂
Ерөнхийдөө миний талаар жижигхэн мэдээлэл энэ байна. Тэгээд өсвөр насныхны асуудал, дуу, кино, кпоп, спорт гээд хүссэн юмаа асуугаарай. 😆😆😆
.
.
.
.
.
.
.
.
Аан нээрээ би SMstan 😅 хэлэхээ мартчихаж
БАС WAYV-ийн debut дуу Regular-ийг сонсоод дэмжээд өгөөрэй. Маш их баярлалаа
YOU ARE READING
Wencheng's Little Corner
Non-FictionӨөрийгөө илүү нээх талдаа үүнийг бичиж эхэллээ. Та бүхэн надаас хүссэнээ асууж намайг мэдэж болно оо. Эхний chapter юуны талаар оруулах вэ? Юуны талаар ярилцмаар байна??