Facts Of "IPPON🥋 For LOVE❤️"

56 4 0
                                    

WARNING: 70% нь жудогийн талаар бичсэн.

1. Нийт 5 өдөрт 6 хэсэг бичихдээ 4 хэсгийг нь 3 өдөр халуурч хэвтэж байхдаа бичсэн. 🤣🤣🤣🤣 Үнэхээр хэвтэхээс өөр ажилгүй надад орж ирсэн санаан дээрээ тулгуурлаад биччихсэн.

2. Дүрүүдийн хувьд бүх жүдочид бол бодит хүмүүс бол гол дүрийн охин болон ангийн хүүхдүүд нь зохиомол байгаа. Гол дүрийн танилцуулга гэвэл,

Абэ Хифүми - Япон улсын -66кг-ийн жүдочин 1997 оны 8 сарын 9-нд Кобэ хотод төрсөн. 2 удаагийн дэлхийн аварга, 1 дэлхийн аваргын хүрэл медальтай. Сая 2019 оны Осакагийн их дуулгаас алтан медаль аваад 2020 оны олимпийн эрхээ авсан.

Хифүмигийн нэр ханзаараа
一二三 буюу "нэг, хоёр, гурав" гэсэн утгатай. Тийм ч учраас "Ичисан" гэдэг хоч нь гарч ирсэн.
Ичисан- いちさん буюу нэгдүгээр, гуравдугаар гэсэн үг.

Абэ Ута - Япон улсын -52кг-ийн жүдочин 2000 оны 7 сарын 14-нд Кобэ хотод төрсөн. 2 удаагийн дэлхийн аварга. Мөн 2020 онд Япон улсаа төлөөлж олимпд орох эрхээ авсан.

Ах дүү хоёрын барилддаг жин бол яг япончуудын алалцдаг жин гэж хэлж болно. Тийм ч учраас өгүүллэгийн сүүлийн хэсэг дээр гардаг Хифүмигийн уйлдаг хэсэг бол жинхэнэ болсон явдал л даа. Гэхдээ зөвхөн уйлалт нь шүү, миний бодлоор олимпд явах эрхээ алдчихлаа гэж бодоод уйлсан гэж бодож байсан. Гэхдээ өөр нэг "Рика" байсныг үгүйсгэхгүй л дээ. :3  Азаар Японы жүдогийн хорооноос Осакагийн их дуулгад түрүүлсэнд нь эрх өгнө гээд манай хүн ялсан юм даа. ❤️❤️❤️

(Нягтаршил сайтай бичлэг олдохгүй байна. Уучлаарай.)

(Яаж ийм аймар нүүр нүдтэй барилддаг байна аа, бас л аймар шүү. 😭😭😭😭 2019 оны дэлхийн аваргаар)

(Энэ нөгөө Жоширо Маруяма шүү дээ, цагаан нь

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

(Энэ нөгөө Жоширо Маруяма шүү дээ, цагаан нь. Осакагийн их дуулгаар ялсан юм даа.)

(2019 оны Осакагийн их дуулга бол ёстой япончуудын тэмцээн байсан л даа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

(2019 оны Осакагийн их дуулга бол ёстой япончуудын тэмцээн байсан л даа. 1 жинд буюу -66кг-д 4 медаль бүгдийг нь япончууд түүчихсэн гээд л бод. Яг л улсынх нь аварга юм шиг.)

3

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

3. ШИДО! 💛 гэсэн хэсгийг яг үнэндээ тооцоолоогүй байсан. Гэхдээ нэг бонус маягаар хэсэг бичье гэж шийдээд оруулсан.

4. Хэсгүүдийн гарчигийн нэрийг тайлбарлавал:
~Хажимэ- Эхэл

~Кока - 1 оноо(2008 оноос эхлэн тооцохоо больсон) 

~Юуко -10 оноо(2017 оноос эхлэн вазаритай цуг тооцохоор болсон)

~Вазари - 100 оноо(одоогийн 1 оноо)

~Шидо - Торгууль гэсэн үг.

~Иппон - Хуучны үнэлгээгээр шууд ялсан гэж үздэг байсан бол одоо 10 оноогоор тооцдог болсон.

5. Шидо нь торгууль ба ард нь шар өнгийн зүрх бичсэн нь торгуулийн хуудас нь шар байдаг.

6. Би өөрөө өгүүллэгээ бичиж байхдаа google translate болон интернетийг ашиглаж япон үг хэллэгүүдийг олсон. Ер нь ингэж бичвэл уншигчдад илүү бодит юм шиг мэдрэмж төрүүлэх байх гээд. 

7. 2019 оны дэлхийн аваргыг анх удаа дуустал нь буюу бүх барилдааныг нь үзэхэд Хифүмид дурлаж байсан юм. 🤣🤣🤣🤣🤣 Тэрнээс өмнө жүдо үзэхдээ зөвхөн монголчуудаа хараад л өнгөрдөг байсан. Гэр бүлийнхэн маань ч гэсэн ах дүү Абэг ёстой төрмөл хүмүүс гэж магтаад л байсан барилдааныг нь үзээд бүр биширсэн шүү ккк.

8. Ер нь ямар нэг зохиол бичихдээ заавал баримтан дээр тулгуурлаж бичдэг тул Хифүмигийн талаарх мэдээлэл, тэмцээний түүх зэргийг хайгаад 100% үнэн зүйлийг бичсэн байгаа шүү, тэр бүх тэмцээн, цуу яриа хүртэл. 

9. Нэг уншигч маань special хэсэг бичихгүй юм уу? гэж асуусан, тэрийгээ бас бодит явдал дээр тулгуурлаж бичнэ гэж бодож байгаа. Гэхдээ эхний ээлжинд ME! гэх өгүүллэгээ 50%-тай болгоод бичнэ гэж тооцоолсон. Ямар ч байсан нэг special хэсгийн санаа орж ирчихсэн байгаа ккк та нарт таалагдах байх аа. 

Wencheng's Little CornerWhere stories live. Discover now