За ингээд миний 21 залуутай яаж учирсан гэсэн түүх эхэллээ. Нэлээн л хөгтэй урт түүх дээ хахаха.
SMRookies
Эхний хэсэг дээр ярьсан шиг SMRookies зарлагдахад тухайн үед Сылгиг аягүй хүйтэн, Тэюуныг Япон, Жэнуг яасан хөөрхөн банди вэ гэж хараад л өнгөрч билээ. Тэгтэл 14 оны зун FB ухаад явж байтал нэг хүн Жэнугийн зургийг тавиад "Миний дүү ингээд дэбүт хийлээ. Баяр хүргэе" гээд тавьчихжээ. Би бүр шоконд ороод "Whaaat энэ хүүхэд Монгол юм уу? Бас дуучин болчихож байгаа юм уу?" гээд л гайхаж билээ. Яг үнэндээ тэр нь сүүлд бодохнээ RP байсан юм байна лээ. Хахаха. Тэгээд л дараа нь youtube ортол Тэюуны Open The Door гээд нэг шинэ бичлэг ороод "Хооо шинэ дуучин юм уу" гээд үзтэл description дээр smrookies.com гээд байлаа. Ороод үзлээ. Ухаан алдлаа... Тухайн үед хамгийн их гайхшруулж байсан хүмүүс бол Жэмин, Жисон, Хэрин, Лами нар байлаа. Жэминий энэ 👇👇👇👇
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. зураг танилцуулган дээр нь байгаад би хараад." Ямар аймар эмэгтэйлэг банди вэ?" гэж хараад нас чацуу Жисон, Хэрин, дүү Лами нарыг хараад өөрийгөа ёстой хэн ч биш гэдгийг ухаарсөөн. Надтай чацуу хүүхдүүд дуучин болох гээд байна. Тэгтэл би энд гээд л сэтгэлээр унасаан. Бас Юта, Хина нар байсан. Анхны Япон трёйний нар гээл. Гэхдээ Ютагийн танилцуулганы зураг яалтачгүй Япон хүн гэдгийг нь мэдэгдүүлэх хэмжээний байсан. Тэнд Жэнуг хараад бүр гайхаад нөгөө постоо эргүүлж хараад тэгээд тэр акк руу нь ороод RP гэдэг зүйлийг мэдэж авсан шд. За тэгээд 14 онд Тэюуны тусламжтай SMRookies-д эцэс төгсгөлгүй орсондоо. Дараа 15 онд ROOKIES ENTERTAINMENT APPLICATION гарахад нэг гомдмоор зүйл нь би ухаалаг утасгүй байсан аааааааааааааа. Тэрнээс болоод producer хийж чадаагүй өнгөрч байсан шд. Хэрвээ producer байсан бол өдөр шөнөгүй л тоглох байсан байх.
Red Velvet
smrookies.com байн байн ороод Вэндигийн Speak Now дуулж байгаа бичлэг намайг өөртөө сайн татсан2. Аириний төрсөн огноог хараад ухаан алдсан2. Лэе, Сухотой чацуу гэхдээ аягүй залуухан байна гээл гайхаж байсан. За тэгээд 8 сард дэбүт хийлээ. Яг үнэндээ happiness дээр Сылги, Аирин хоёрыг ялгадаггүй байсан 🤣🤣 Яагаад юм бол мэдэхгүй ээ. Бүжиг мүжгийн сураал бараг үсээ адилхан болгох гэж байсан шүү. Тэгтэл ICC-ээс Еэри орж ирэхэд жоохон гомдсон. Гүын, Хэрин, Хина, Лами нартай нэг хамтлаг байсан бол гоё байх байлаа гэж бодож байсан шүү. Биасын хувьд Вэндид анхнаас нь дурласан, анх удаа л нэг эмэгтэй биас ингэж удаан байж байна. Бүр ерөөсөө солигдоогүй шүү. Ингээд ReVeLuv болсон юм даа.
NCT
15 онд SMRookies Show болно гээл сонсоол боож үхэх гэж байлаа шд. Би очиж үзмээр байна гээд л. Тэгээл байж байтал 2016 оны 2 сард билүү Сүү Ман өвгөн New Culture Technology, 2016 гэсэн бичлэг Юүтүбд орууллаа. Үзээл явахад гэнэт NCT гараад ирээд тайлбарлаал, дэлхийн өнцөг булан бүрт тархана гээл дараа нь хөвгүүд маань гарч ирж бүжиглэхэд би бүр зүрхээр явах гэж байсан шд. За ямар ч байсан 2016 онд дэбүт хийх нь дээ гээл хүлээлээ...ЭЦЭСТ НЬ НЭГ ЮМ
2016 ОНЫ 4 САРД АНХ МАРКИЙН ТИЙСЕР ЦАЦАГДАВ. Марк манай үеэл эгчтэй чацуу. Би бүр үеэл эгчээ чамтай чацуу хүн дуучин болчихлоо шдээ. гээл бүр баярлаал өдөр болгон Without U, The 7th Sense сонссон юм чинь. Нэг гайхмаар юм нь The 7th Sense гэсэн нэртэй мөртлөө Synchronization of your dreams-ийн ая яваад жоохон сонин санагдсан. Ингээд NCT U-ээс биас маань МАРК болсон юм.
Тэгтэл NCT 127 дэбүт хийлээ. Яг зургийн Insta-аас харж байсан. Сөүл төвтэй гээд. Тэрэн дээр Юта бүр аймар өөрчлөгдсөн юм шиг санагдуулсан. Рүүкийс байх үеээсээ бүүр шаал ондоо, илүү том хүн шиг болсон юм шиг санагдаж байсан. Хэчаныг хараад ухаан алдаагүй. Учир нь Марк дэбүт хийсэн юм чинь 00Line-уудыг дэбүт хийлгэнэ гэдэгт итгэлтэй байсан бас MMC-ийн үеэр ямар гоё дуулдаг, ямар авъяастай хүүхдийг нь мэдсэн болохоор бүр хайр хүрсэн.
Дараа нь 8 сард NCT Dream-ээс Жисоны тийсер цацагддаг юм даа. Гэртээ ахыгаа цочтол нь орилсон шд би. Ах бүр уурлаад "Яасан бэ? Юу болоов" гэхэд нь өөдөөс нь уйлах гэж байгаа царай гаргаад "Надтай чацуу хүн дуучин болчихлоо шүү дээ." гэж хэлж байсан. Дараа өдөр нь Чэнлэгийн зураг цацагдахад энэ яасан жоохон хүүхэд вэ? ямар эгдүүтэй юм бэ? гээл бандан тас!! Миний биас листний №1т ороод ирсэндээ. Энэ байр суурь яагаад ч өөрчлөгдөхгүй явсаар 2 жил хагас боллоо. Чэнлэд бол амь зүрхээ тавьсан2. Анх удаа л ингэж аймар хүн биаслаж үзэж байна шд хахаха.
WayV-г бол нээрээ NCT 127 гарсанаас хойш хүлээсэн. Би өөрөө Хятад хүмүүст дуртай ч гэх юм уу? миний ideal type-ч гэх юм уу цаанаасаа дуртай болохоор Хятад төвтэй хамтлаг гарч ирээсэй гэж маш их хүлээсэн. Одоо байнга л дууг нь сонсож байна. Ганц гомдмоор зүйл нь Рэнжүн, Чэнлэ нар байгаагүйд жоохон гомдсон. ЯнЯн гэгч хүүхэд харин биас листэнд шууд №2т ороод ирдгиймдаа. Ёстой анх удаа Хятад репперийг биасаа болгоод би бүр есөн бусын юм л NCT-ээс мэдэрч байна даа хахаа.
Үүнээс хойш тасралтгүй NCT, Red Velvet нарыг дэмжиж байна. Эмэгтэй болоод ч тэр үү эрэгтэй хамтлагаа илүү дэмжинэ ээ бас хаха. Та бүхний хамгийн дуртай хамтлаг юу вэ? бас яаж яваад танилцсан бэ??

YOU ARE READING
Wencheng's Little Corner
Non-FictionӨөрийгөө илүү нээх талдаа үүнийг бичиж эхэллээ. Та бүхэн надаас хүссэнээ асууж намайг мэдэж болно оо. Эхний chapter юуны талаар оруулах вэ? Юуны талаар ярилцмаар байна??