Facts Of "Winter's Blossom"

38 3 4
                                    

Winter's Blossom өгүүллэгийн фактууд:

1. Админийх нь хамгийн анхны зохион бичиж дуусгасан олон хэсэгтэй өгүүллэг. 🤭🤭

2. Зохиолын анхны санааг Schindler's List(Шиндлерийн бүртгэл) киноны нацист офицер Амон, жүүд Хелен нарын харилцаанаас сэдэвлэсэн.

3. Ли Хуа гэсэн нэрний утга нь "үзэсгэлэнтэй гоёмсог" гэсэн үг ба нөгөө талаас буюу ханзыг нь авч үзвэл лийр жимсний цэцгийг Li Hua(梨花)гэдэг. Li(梨) ханз нь мөн хятадаар "салалт" гэсэн утгатай. 梨花 нэрийг япон руу буулгахад маш урт болж байсан тул шууд blossom буюу Хана, Hana(はな) болгож бичсэн.

4. 5-р хэсгээс эхлэн ихэнх хэсгийн нэрнүүд Үно Шомагийн уран гулгалтын богино, урт, гала үзүүлбэрүүдийнх нь аяны нэр байгаа.
Moonlight Sonata, Buenos Aeris Hora Cero, Nessun Dorma, Stairway to Heaven, See You Again гэх мэт. Ер нь үйл явдлууд нь үзүүлбэрүүдийн аятай, үгтэй ижилхэн утга санааг илэрхийлдэг.
Жишээ нь, Nessun Dorma бол өөрөөс нь шалтгаантайгаар нүүрээ буруулсан эмэгтэйд сэтгэлээ илчилж, эргээд ирээч гэж гуйн дуулж буй залуугийн дуу. Харин тэр хоёр хэсэг дээр Ли Хуа Шомагаас Бо Янаас болж салж, өнгөрсөн дахь Шомагийн дурлалыг харуулдаг. гэх мэтээр хэсэг болгон уялдаа холбоотой.

5. Ли Хуа, Шома хоёрын хоорондох явдал, Шомагийн Манж-Го улс дахь байр суурь бүгд киноноос сэдэвлэсэн.

6. Харин Бо Ян хааны амьдрал, Японы эзэн хаан, Ясүнори, гоминдан нам, бүр Ли Хуагийн нас барсан нь хүртэл бодит явдлаас сэдэвлэгдсэн.

7. Бо Ян хааны бодит хүний нэр нь Пү И(Pu Yi) байдаг бол Ли Хуа буюу хааны шоронд хоригдон нас барсан хатны нэр нь Ванрун\Ванрон (Wanrong) юм. Wanrong хатан 1945 оны 6 сарын 20-нд хатан хааны ширээнээс буусан байдаг ч зохиол дээр нас барсан болгож бичсэн байгаа.

8. Бо Ян буюу Манж-Го улсын хааныг зохиолд оруулахаас өмнө Шомаг маш бүр маш муу залуу болгон бичих гэж байсан. Гэхдээ үнэхээр толгойд тийм төсөөлөл бууж ирээгүй л дээ... 🤣🤣🤣

9. Зохиолын дүрүүдийн зан ааш бодит хүнийхээ зан ааштай тохирсон явдал байхгүй. Юзүрү хүртэл Шомагийн өөдөөс чанга дуугардаг. 🤣🤣

10. Юзүрү, Коко хоёрыг та нар анзаарсан бол Blade on My Icy Lips гээд Ханю Юзүрүтэй өгүүллэгийн гол дүрийн хоёр байгаа... Намайг Шоматай танилцуулж өгсөн өгүүллэг болохоор үнэхээр хайр хүрээд тэсэлгүй өгүүллэгтээ оруулчихсан ккк 🤭🤭🤭

11. Бүх хэсгийг утсаараа бичиж оруулсан. Утсаараа бичихээр үнэхээр уддаг юм байна лээ шүү... 🤔🤔🤔

12. Шома сүүлийн хэсэг дээр Ли Хуа дээр очно гээд уулын бэлд очдог нь Wanrong хатны булш хаана байгааг одоо хүртэл мэддэггүйтэй холбоотой юм.

13. Бо Яны ордон руу довтлох үед яагаад Шома Михаилтай цуг дайрсангүй вэ гэхлээр тухайн үед Орос Япон хоёр дайсан байсан бас Шома Зүүн Өмнөд Азид сэлэм эргүүлж явсан тул Михаилтай цуг явж Ли Хуаг аварч чадаагүй билээ.

14. Winter's Blossom гэж нэрлэсэн 2 учиртай. Эхнийх нь анхны уулзалт өвөл болдог. Харин Ли Хуагийн үзэсгэлэн гоо бол өвөл дэлгэрсэн цэцэг. Харин тус тусад нь тайлбарлавал Pyeongchang 2018 өвлийн олимп дээрх Шомагийн "Winter" богино үзүүлбэрийн нэрнээс санаа авсан. Учир нь миний анхны үзсэн богино үзүүлбэр нь болохоор 🙈🙈. Харин яагаад Flower биш Blossom бэ гэхлээр Blossom нь жимсний цэцэг гэж нэрлэгддэг маш жижигхэн цэцэг. Тэгээд Ли Хуаг би яг Blossom шиг жижигхэн, эгдүүтэй гэж төсөөлөөд нэрлэсэн.

15. Ли Хуагийн өндөр 158см(миний өндөр хахаха), Шомагийн 160см(жинхэнэ өндөр нь)

16. Хэрэв та бүхэн анзаарсан бол сүүлийн хэсгийн нэр дутуу байгаа...
Шомагийн Pyeongchang 2018 өвлийн олимп дээр үзүүлсэн үзүүлбэрийн(миний үзсэн анхны Шомагийн үзүүлбэр 🙈🙈) нэр дутуу орсон.
See
You
AGAIN гэх энэ хэсэг ороогүй байгаа. Тэгэхээр тэр хэсгийг ерөнхийдөө шинэ өгүүллэгийн prologue буюу танилцуулга болгон бичих санаатай байгаа... Хэзээ орохыг Шомагийн 2019-2020 оны season-ны үзүүлбэр л мэднэ дээ... 🙈🙈🙈🙈

Дараагийн little corner-ийн хэсгээс юу мэдэж авмаар байна? Сэтгэгдэл хэсэгт бичээрэй~~♥️♥️♥️

Wencheng's Little CornerWhere stories live. Discover now