.3.

2K 240 3
                                    

Өглөө боссон даруйдаа өөрөөсөө өөр хэн ч сэрээгүй байгаад баярлах шиг болов. Ямар ч чимээ аниргүй хоосон сургуулийн талбай, модон төгөл, ногоон зүлэг. Тааваараа жаахан алхаж, ахиад л эрэгцүүлэх цаг хугацаа надад байна.

Урт үсээ хажуугаараа гаргаад, нимгэн урт цамцныхаа энгэрийг хумин алхах зуурт зүгээр л миний амьдрал надад уйтгартай нь дэндүү мэт санагдаж байлаа. Дандаа л тийм байсан.

- Өглөөний мэнд. Санаж байна

Жэй-с ирсэн зурвасыг уншаад нүдээ эргэлдүүлэхдээ өөрийгөө хэзээдээ ингэж их түнээс залхчихсанаа гайхав. Бидний дунд үнэхээр хайр байгаа билүү?

- Хариу бичихгүй юм уу?

- Хөөе Ан Хежин.

- Хараал ид. Чи өөр залуутай байна уу?

Дахиад л эхэллээ. Одоо би үгүй гэж хэлээд өөрийгөө түүнийг хуураагүй байгаагаа батлах ёстой.

Яг түүнрүү хариу бичих гэж байтал хэн нэгэн мөрөн дээр минь зөөлхөн товшин, эргэж хартал хацарт чинь зөөлхөн хүрэх нь мэдрэгдэв. Жаахан хүүхэд шиг тоглоом хийн, эгдүүтэй гэгч нь инээсэн Хюк ү... яагаад ингэж надруу инээгээд байгаа юм бол?

- Өглөөний мэнд. Хежин аа гээд гараа үл ялиг даллан мэндэллэх тэрээр одоо ногоон өнгөтэй ноосон малгай тавиад, нилхэгэр хар цамц өмсжээ. Би өөрийгөө ганцаараа л гэж бодсон. Энэ уйтгартай газарт гав ганцаараа байна гэж бодсон атал тэр ч бас байж ээ.

- Өглөөний мэнд. Би түүнд хариу мэндэллээд үргэлжлүүлэн удаанаар алхаж эхлэв.

- Сайхан амарсан уу? Гэсээр тэр миний дэргэд зэрэгцэн алхаж эхэллээ.

- Ммм... чи яагаад сэрчихсэн юм?

- Сэрээгүй ээ, намайг унтаж байхад чи цонхны дэргэдүүр өнгөрсөн. Тэгээд л босоод ирлээ.

Би түүнрүү инээмсэглэж орхив. Яагаад ч юм тэр эгдүүтэй санагдаад байх юм.

- Чи яаж шуухан амьдарч байв даа? хэмээн түүнээс асуухдаа хэн нэгэнтэй яриа өдөж буй өөрийгөө бүр гайхаж орхив. Магадгүй зүгээр л багадаа найзалдаг байсан болохоор тэр биз.

- Сайн. Ээжтэйгээ хамт Сөүлд байгаа. Их сургуульд орох гэж их зовсон шүү. Миний үс хүртэл халзарсан. Харин Хежин чи ёстой мундаг юм аа, охидын коллежид орно гэдэг ч тоглоом биш шүү. Гайхалтай

Түүний үгс дундаас үс халзарах гэдэг хэсэг анхаарлыг минь татаж орхив. Би түүнрүү гайхан харж, алхахаа болиод

ХАЛЬТ ТАНЬДАГ БҮДҮҮН ЗАЛУУ (Дууссан)Where stories live. Discover now