Гэрээсээ гарах гээд бэлдэж дуусчихаад Хэиний өрөөрүү очтол тэр аль хэдийнээ гараад явчихсан байлаа. Уг нь өдөр бүр хамт явдаг юмсан.
Өчигдөр орой би түүний хөлчүү нүднээс өмнө нь олж харж үзээгүй хачин их гомдол олж харснаа санах хэдий ч үдэш өнгөрөн өнгөртөл Хэин инээмсэглэсээр байсан билээ. Гэхдээ тэр мэдээж гомдсон болов уу... би ч өөдгүй хүүхэн юм шиг байна.
Сургууль хүрэх автобусанд цөөн хэдхэн хүн энд тэнд таран суусан байх бөгөөд би арын суудалд ганцаараа суучихаад хэн нэгний аймшигтай гунигт хайрын дуу сонсонгоо цонхоор ширтэн, эгээ л өөрийгөө өнөө дууны клипэнд тоглож буй мэт уйтай төрх тодруулж байлаа. Гэтэл инстаграмд мэссэж ирэж тэрхэн агшинд анхаарал минь сарнив.
Satgotloco:
сайн уу? Хежин аа
Ahn_Heyjin:
Оммм
Satgotloco:
Өчигдөр би чамд буруу зүйл хийчихсэн үү?
Чи дахиж юм дуугарахаа больчихсон болохоор санаа зовж байна.
Ahn_Heyjin:
Үгүй ээ. Би л буруу юм хийсэн байх.
Satgotloco:
Юу тэрэв?
Ahn_Heyjin:
Зүгээр л...
Satgotloco:
Уулзаж болох уу?
Ahn_Heyjin:
Тийм ч тохиромжтой үе биш байна.
Магадгүй дараа
Намайг яг ингэж бичээд явуулж байтал хэн нэгэн утсыг минь булаагаад авчих нь тэр. Энэ одоо, Локотой мессеж бичихлээр л хүмүүс миний утсыг булааж авдаг юм уу хаашаа юм.
Би гайхан утас булаагчруу хартал миний хажууд Хэин гэдэг жижигхэн охин мэссэжийг минь гүйлгэн уншаад сууж байх юм. Тэгснээ надруу нэг харснаа инээд алдаад ямар нэгэн юм бичиж эхэллээ. Би уг нь түүнийг надад уурлачихсан гэж бодсон юмсан. Тэр юм бичиж дуусаад надад утсыг минь буцааж өгөх хүртэл би үг дуугаралгүй түүнрүү харж суув.
Тэр надруу үл ялиг инээмсэглэн
- Хөөе, битгий хүнрүү ингэж хараад бай гэхэд би түүнээс харцаа буруулан утсаа гартаа атган, доош хараад
YOU ARE READING
ХАЛЬТ ТАНЬДАГ БҮДҮҮН ЗАЛУУ (Дууссан)
RomanceОнигор нүдтэй, булцайсан хацартай тэр хүү хүүхдүүд өөрийг нь дээрэлхээд байхад инээгээд л байдаг байлаа. Мангар хүн шиг. Тэр зүгээр л миний хальт таньдаг бүдүүн залуу. Loco X Hwasa