.5.

1.8K 252 11
                                    



Жэй усанд орох зуур би зурагт ширтэн буйдан дээр тухлана. Гадаа нэгэнт харанхуй болсон байх бөгөөд том гэгч нь цонхны цаанаас Сөүлийн шөнө гэрэлтэн харагдаж, би дэндүү уйтгартай гэмээр драма харангаа чипс үмхлэн суух зуур утас дуугарлаа.

Харвал Инстаграммыг минь хэн нэгэн шинэ хүн дагаж эхэлжээ. Satgotloco гэнэ ээ? Хэн билээ?

Утсаа барьсаар суутал инстаграмд дахин мэссэж ирлээ.

Satgotloco: сайн уу? Хежин аа

Ahn_Heyjin: хэн бэ?

Satgotloco: Локо. Чи надад өөрийнхөө биш найзынхаа дугаарыг андуураад өгчихсөн байна лээ.

Ahn_Heyjin: өө, ккк

Satgotloco: гэхдээ би найзаас чинь чиний хаягыг авчихсан. Их үнэтэй зайрмагаар сольж шүү ккк

Ahn_Heyjin: Хэин муу царай муут

Satgotloco: Тэр харин ч хөөрхөн шүү

Ahn_Heyjin: Би илүү хөөрхөн байх.

Satgotloco: ккк. Санал нийлж байна

Би өөрийн эрхгүй инээж орхилоо. Тэр интернетийн ардаас бол ярьж чадах юм. Гэнэт түүний ноосон малгай өмссөн толгойгоо ичингүйрэн илэх төрх нь санаанд буухад би амандаа "эгдүүтэй золиг" гээд үглэж орхитол утас минь гараас мултран өөр нэгэнд очих нь тэр.

Нойтон үсэн дээрээ алчуур тохсон Жэй миний утсыг булаан аваад эхнээс нь мессежнүүдийг гүйлгэн уншиж эхлэхэд би түүнээс утсаа авахаар ухас хийсэн ч тэр намайг түлхээд буцаан буйдан дээр лүк хийтэл унагааж орхилоо.

- Утсыг минь өг, Жэй

- Энэ хэн юм?

- Чамд хамаагүй!

- Ан Хежин, чи миний найз охин, тиймээс энэ надад хамаатай. Энэ новш тэгээд хэн юмб дээ? Би илүү хөөрхөн ккк, санал нийлж байна гэнэ ээ? Чи наад хараал идсэн өгзөгөө ганцхан минийх байлгачихаж чадахгүй нь үү?

Жэй дахиад надруу чангаар хашихчихад би чихээ даран биеэ хураалаа. Одоо хангалттай. Тэр надтай гудамжны хямдхан охид шиг харьцахыг хангалттай тэвчлээ. Одоо гүйцээ.

Би буйдан дээрээс босоод цүнх болон гадуур цамцаа авахад Жэй миний бугуйнаас зууран авав.

ХАЛЬТ ТАНЬДАГ БҮДҮҮН ЗАЛУУ (Дууссан)Where stories live. Discover now