- Би хэлээд байна шүү. Хүн яахаараа тийм байж болдог юм бэ? Миний сэтгэл ямар тоглоом уу? за мэдэхгүй ээ. Юу ч л гэсэн яг одоо явцгаая. би ч гэсэн найзуудтайгаа шөнийн клубээр ороод тэнээд уугаад байж чадах юм чинь гэх Солар эгчийн хоолой дэндүү бачимдаж, уурласан сонсогдоно. Яг юу түүнийг ийм болгосоныг мэдэхгүй ч юутай ч тэр Хэин бид хоёрыг шөнийн клубруу чирж байгаа нь энэ билээ.
Түүнтэй сургуулийн үүдэнд таарахад л тэр байдгаараа минчийчихсэн зогсож байсан бөгөөд үргэлж хамт байдаг Бюл эгч харагдсангүй.
Тэгээд тэр Хэинийг маргаашийн шалгалтандаа бэлдэх ёстой, намайг хүнтэй уулзахаар товлосон гэдгийг нэг чихээрээ оруулан нөгөө чихээрээ гаргачихаад бид хоёрыг хоёр талдаа сугадан зогсоо зайгүй ийнхүү хэн нэгнийг муулан үглэж явна.
Бид клубын үүдэнд ирэхэд Хэин өөрийнхөө өмсөж яваа өргөн өмднөөсөө жаахан санаа зовон хөмсөгөө өргөх бол би өөрийнхөө азтай байгааг мэдэрлээ. Өнөөдөр Локотой уулзана гээд хар албаар богино даашинз, чамин мөнгөлөг гутал хослуулсан юм.
Клубт ороод ширээнд суухад Солар эгч баахан архи захиалж, өөрөө тулгах ч үгүйгээр хоёр хундаг виски угсаруулж орхив.
Үнэндээ Хэин бид хоёр хэн нь түүнийг боль гээд хэлчих зориггүй, доод ангийн дүү нар хойно... Гэхдээ хэн хэн маань цаашдаа бидэнд удагдах гэж бу ТӨВӨГ-ийг мэдэрч эхлээд байлаа.
Хэин намайг зөөлхөн тохиодон ёвроод амны хайрцагаараа ямар нэгэн зүйл хэлэхэд би толгой дохисоор тэднийг түр орхив.
Шуугианаас холдон явсаар угаалгын өрөөний үүдэнд ирээд утсаа гарган дугаар цуглуулсаар аль болох хурдхан залгаж, дэргэд зогсох хэдэн залуусаас жаахан салж зогсоод, уруулаа хазлан хариу хүлээж байтал удалгүй Бюл эгчийн дуу утасны цаанаас дуулдлаа.
- Аа, Хэжин аа, юу болоов?
- Эгчээ, Солар эгч шөнийн цэнгээний газарт баахан залуучуудад эргүүлэгдээд баларч байна. Та...
- ХААНА!
Би утсаар ярьж дуусаад инээдээ дийлж ядсаар буцан алхлаа. Бюл эгчийн сандарсан хоолой үнэхээр өхөөрдмөөр бас жинхэнээсээ сонсогдсон болохоор л тэр.
Гэхдээ гайхмаар нь намайг эргэж ирэхэд байдал яг миний Бюл эгчийг хуурч хэлсэнтэй адилхан болчихсон байх нь тэр.
YOU ARE READING
ХАЛЬТ ТАНЬДАГ БҮДҮҮН ЗАЛУУ (Дууссан)
RomanceОнигор нүдтэй, булцайсан хацартай тэр хүү хүүхдүүд өөрийг нь дээрэлхээд байхад инээгээд л байдаг байлаа. Мангар хүн шиг. Тэр зүгээр л миний хальт таньдаг бүдүүн залуу. Loco X Hwasa