.4.

2K 225 4
                                    

Зуны халуунд толгой дүүгэх бөгөөд хөдлөхөөс ч залхуу хүрэм энэ өдөр хүмүүс яаж ингэтлээ идэвхитэй амьдарч чадаад байгаа юм бол? Бүгд л хаа нэг тийшээ алхаж, бүгд л нүүрэндээ инээмсэглэл тодруулна. Би ч ялгарах зүйлгүй. Тааран хар цүнхээ мөрөндөө тохоод сургуулийнхаа хонгилоор алхах зууртаа таарсан хүмүүстэйгээ инээмсэглэн мэнд мэднэ.

Өнөөдрийн сүүлчийн лекциндээ суухаар 309 дугаарын хичээлийн тэнхимруу ороход охидуудын шуугиан чих дүжлэх шахам угтав. Цонхны дэргэдэх ширээнд сууцгаасан Бюл, Солар хоёрыг тойрсон олон охид амралтын өдрүүдэд болсон үйл явдлуудыг сэргээн санаад ярилцах бөгөөд тэр дунд Хэин ч бас ангайлтал инээд алдчихсан явж байлаа.

Бюл эгч Солар эгчийг мөрөөр нь тэврэн, хүзүүг нь дагасан үсийг зөөлхөн гэгч нь холдуулж өгөх бөгөөд ингэсэнээр тэр яриандаа илүү сайн төвлөрч чадах ажээ. Тэд үе үе нэг нэгэнрүүгээ налан инээлдэж, Бюл эгч яриандаа улайрч гүйцсэн найзруугаа завсар чөлөөгүй ширтэн инээмсэглэнэ.

Намайг тэдний зүг очиход Хэин нүд нь гэрэлтсээр миний гарнаас зүүгдээд

- Эрт ирлээ шүү. Хөөе, надад ярих юм байна аа гээд охидтой мэнд мэдэх ч зав өгөлгүй намайг чирсээр ангиас гарав.

- Яасан бэ? Хэмээн би түүний халуун гарнаас арай ядан өөрийгөө салгахад тэр гэнэт л улайгаад эхлэх нь тэр. Тоор жимс шиг хоёр хацар нь ягаарч, хэлэх гэсэн зүйлээсээ ичсэндээ тэр үү надаас харцаа буруулах түүнийг хараад би юутай ч эрэгтэй хүнтэй холбоотой асуудал гэж таалаа.

- Ямар залуу юм бэ?

Намайг ингэж асуухад Хэин улам бүр ичсэн мэт, бас бусдаас санаа зовсон мэт "Чишшш" хэмээн хуруугаа гозолзуулсанаа өөрөө өөртөө зориг өгөх аятай уртаар санаа алдан

- Тэр Локо гэдэг залуугын дугаарыг авч болох уу? Та хоёр найзууд юм чинь чамд байж магадгүй гэж бодоод. Тэр их дажгүй залуу юм шиг байсан. Эгдүүтэй, цайлган, эелдэг. Бас их өндөр, булчинтай, нэг тийм... догь гэж шулагнасанаа нүдээ тас аниад цохиулахаа хүлээсэн хүүхэд шиг зогсоно.

Хөөрхөн гэдэг нь.

- Надад дугаар нь байхгүй шүү дээ

- Гэхдээ чи олж чадна. Би чамд итгэж байна

- За яахав. Хичээгээд үзье.

Хэин хэзээдээ Хюк ү гэх бүдүүн залуугаа тийм их зүйл олж хараад амжчихав?

Намайг инээмсэглэн түүний толгойг эрхлүүлэн илтэл гэнэт Хэин гарнаас минь атгаж аваад нимгэн цамцны минь ханцуйг хойш нь шуулаа. Тэгээд Жэйгээс болж хөхөрч, улайсан гарыг минь эргүүлж тойруулан харж байснаа надруу их л ууртайгаар харав. Би түүнээс гараа татаж аваад нүдээ эргэлдүүлэн үглэхийг нь хүлээж эхэллээ. Тэр одоо сал гэж үглээд хэдэн өдөртөө намайг зовоох байх даа.

ХАЛЬТ ТАНЬДАГ БҮДҮҮН ЗАЛУУ (Дууссан)Where stories live. Discover now