арав.

837 148 21
                                    

"Тэгээд үзээрэй!!"

Жонгүк ёжтой гэгч нь инээмсэглээд түүний хажуугаар зөрөн алхахдаа,

"Юу гэж? Чи арай чамайг гараад ирсэн болохоор л намайг гэнэтхэн больчихно гэж бодсон юм биш биз дээ? " гэж асуугаад эргэн харж хана налан зогсон "Өршөөгөөрэй Жимин. Би тиймэрхүү юм төлөвлөөгүй байна" гэж нэмж хэлэв.

Жимин гэнэтхэн нүд ирмэхийн зуур л байсан газраасаа бараг үсрээд Жонгүкийг бугуйнаас нь зууран авч, хананд шахах нь тэр.

Харин Жонгүк бага зэрэг цочирдсон ч, шаргал үст сүнсний гарнаас бугуйгаа чөлөөлөхийг хичээн ноцолдохдоо 'Тэр харагддагаасаа хүчтэй юм гээч' гэж бодоод амжлаа.

"Чи өнөө шөнө хэний ч амийг  авахгүй, намайг ойлгов уу? " Жимин шүдээ зуун ийн хэлэхэд, Жонгүк шүлсээ гүд хийтэл залгиад юм хэлэлгүй түүний нүд рүү ширтэнэ.

Тэр өмнө нь шаргал үстийг ийм ууртай байхыг ганцхан л удаа гэрчилсэн нь, өөрийнх нь амийг тасалсан 'гал тогооны' хутгийг олох үед байсан билээ.

"Ж-Жимин-"

"Надад ямар байгааг анзаарсан үгүйг чинь мэдэхгүй байна, гэсэн ч
тайлбарлах гээд хичээе"

Үүнийг сонссон хэн ч гэсэн Жиминий хоолойны өнгөнөөс л түүнийг ямар их цухалдсан байгааг анзаарахаар байлаа.

"Би чамаас өөр хэнтэй ч ярьж, харилцаж чадахгүй байна. Гэр бүлтэйгээ ч, Тэхёнтой ч, бүр хэнтэй ч. Би тэднийг харж байгаа ч, тэд намайг олж харахгүй байна! Надаас там гэж юу байдаг вэ гэж хэзээ нэгэн цагт асуувал би үүнийг л гэж хэлнэ Жонгүк!! Чи, чамайг хэн нэгнийг алсны дараа тэдэнд юу тохиолддогийг олж мэдсэн ч гэсэн үнэхээр дахиад хүн алах талаар бодож байгаа юм уу?"

Жонгүк чимээгүйхэн зүгээр л мөрөө хавчина.

"Чи намайг хөнөөгөөд хоёр долоо ч хоноогүй байна шүү дээ!!"

Жимин бугуйг нь хэтэрхий чанга базсанаас, түүний хумс Жонгүкийн арьсанд шигдэх шиг санагдахад тэр уруулаа хазласаар, "Ж-Жимин, гарыг минь тавь, г-гуйж байна" гэж шивнэх төдий хэллээ.

Хэвийн үед Жонгүк түүнээс хүчтэй гэдгээ харуулж, бардам аашлахыг хичээдэг ч, тэдний одоогийн байгаа байрлал нь түүнд ямар нэгэн юм сануулж, эрүүл ухаанаар сэтгэхэд нь саад болж байлаа.

"Би яагаад тэгэх ёстой гэж?"

Жонгүкийн хоолой нь зангирах шиг санагдахад тэр гараа чанга атган, нүдээ тас аних нь тэр.

•PUZZLE•Where stories live. Discover now