арван гурав.

948 150 21
                                    

Author note: hi!!
Нус нулимсаа арчих цаас маасаа бэлдээрэй! 😜🤪🤪

Жимин өөрийнхөө, авсанд хэвтэх биеийг хармагцаа л уйлж эхлэхэд Жонгүк энэ бүхэнд огтхон ч бэлэн биш байсан гэдгээ ойлгов.

Түүний авсыг тойруулан дуртай цэцэгсийг нь өнгө алаглуулан өржээ.

"Жимин аа.."

Жонгүк эргэн тойрныхоо хүмүүсийн анхаарлыг татахгүйг хичээн аяархан дуудлаа.

Харин Жимин хариу хэлэлгүй, өөрт нь хүндэтгэл үзүүлэхээр цугдласан олныг харан зогсоно. Тэд бүгд хар өнгөтэй хувцсаар гашуудлаа илэрхийлэх ба ихэнхийнх нь нүд улайж хавдсан байсан нь Жиминий үхэл тэдэнд хичнээн хүндээр туссаныг илтгэх шиг.

Мэдээж тэр оршуулганд оролцох ямар байдгийг мэднэ. Гэвч өөрөө өөрийнхөө оршуулах ёслолд оролцох шал өөр байсан нь хэнээр ч хэлүүлэлтгүй.

Тэр гэнэтхэн Жонгүкийг тэврэн авч,энгэрт нь наалдан уйлж эхлэхдээ хэнийг тэврээд байгаагаа ойлгоогүй бололтой.

Энэ буруу шүү дээ. гэж Жимин бодно. Би одоо энд ингээд байж байгаа нь бүгд түүний буруу байхад би яагаад түүнийг тэвэрчихэв ээ?

Гэсэн ч үнэхээр, бодит байдал дээр Жимин өөр хэнийг тэвэрч,хэнд хүрч чадна гэж? Түүнд одоо л мөрөө зээлдүүлэх нэгэн хэрэгтэй байхад тэр ямар хамаатай гэж?

"Энд их олон хүн цугласан байгаа болохоор би чамайг эргүүлэн тэвэрч чадахгүй нь,гэхдээ тэгэхийг хүсч байгааг минь мэдээсэй гэж хүсч байна"

Гэх түүний үгс Жиминийг улам л эхэр татан уйлахад хүргэчихэв.

"Надад, бусад хүмүүс чамайг солиотой гэж бодно уу байна уу ерөөсөө хамаагүй" гэж шаргал үст аяархан хэлээд үргэлжлүүлэн,

"Намайг тэвэр"

гэх нь тэр.

Залуу санаа алдсан ч, түүний үгийг дагахаар шийдэн хүний нүдэнд арай өртөхөөргүй газар очоод, Жиминий мөрөөр гараа ороон чанга гэгч нь тэврэн нурууг нь зөөлөн илнэ.

Оршуулах ёслол хараахан эхлээгүй байсан бөгөөд Тэхён Жиминий зурагны хажууд бэлдэж тавьсан индэрийг налан хайртай найздаа зориулж хэлэх үгсээ сийрүүлэн бичсэн цаасаа чанга атган зогсох аж.

Жимин хэсэг уйлсны эцэст бага зэрэг тайвширсан бололтой, толгойгоо дээш өргөн Жонгүкийн нүд рүү ширтээд "Намайг уучлаарай" гэж шивнэхдээ түүний бэлхүүсээр тэвэрсэн гараа огтхон ч салгаагүй байлаа.

•PUZZLE•Donde viven las historias. Descúbrelo ahora