арван найм.

607 123 20
                                    

Жиминий зүрх шатаж буй мэт, олон төрлийн мэдрэмжээр дүүрэн, дэлбэрэх гэж байгаа юм шиг санагдаж байсан ч, тэр хоолойгоо аль болох тайван, аргадангуй сонсогдуулахыг хичээнэ.

"Би чамд 'Хий үзэгдэл байхад үнэхээр хөгжилтэй байх болно' гэж худлаа ярихгүй. Заримдаа үнэхээр хэцүү үес байдаг нь үнэн болохоор. Гэхдээ би чамайг байгаа байдалтайгаа эвлэрч, энэ бүхнийг аль болох тайван хүлээж аваасай гэж хүсч байна. Ойлгосон уу?"

"Т-тийм ээ"

Түүний яг одоо юу мэдэрч байгааг шаргал үст сайн мэдэж байсан билээ.

Сонсооч..Энэ үнэхээр галзуу сонсогдож магадгүй ч..Хэрвээ түүний 'алуурчин' Жонгүк биш байсан бол тэр ч бас ингэж мэдэрч байх байсан байх.

Жимин үргэлж Жонгүкийн талаар бодохдоо ацан шалаанд орчихдог билээ.

Тэр зүгээр л түүнийг үзэн ядах эсвэл өршөөж уучлахаа шийдэж чаддаггүй юм.

Тийм ээ. Тэр үнэхээр сайн хүн.
Тийм ээ. Тэр үнэхээр хөгжилтэй.
Бас хамгийн гол нь тэр заримдаа түүнийг сүнс гэдгээ, энэ аймшигт бодит байдлыг мартахад нь тусладаг.

Гэхдээ!

Түүний энэ бүх гуниг, харууслын гол шалтгаан нь Жонгүк шүү дээ. Бас магадгүй олон өөр сүнсний энд байгаагийн шалтгаан.

Гэхдээ түүнийг ийм зүйлс хийхэд хүргэсэн хүн нь түүний ээж шүү дээ. Бүр Жонгүк сэтгэцийн өөрчлөлттэй байх ч магадлалтай.

-Тэр одоо ч аллагаа үргэлжлүүлсээр байж магадгүй.

"Жимин аа? Чи зүгээр үү?"
гэх Жонханы хоолойг сонсох хүртлээ шаргал үст хоосон хана гөлрөн, бодолдоо дарагдан зогссоор байсан юм.

"Тийм ээ. Мэдэхгүй ээ. Би зүгээр л өнөөдөр тиймхэн байна. Хэтэрхий олон зүйлс бодоод тэр байх"

Жонхан толгой дохиод, түүний мөрийг зөөлөн алгадан, "Ойлголоо. Чи намайг ирэхээс өмнө явах гэж байсан газар луугаа яв даа. Надад эндхийг танилцуулсанд баярлалаа"

"Дуртайяа"

Жимн инээмсэглэн, түүн рүү гараа даллаад, үүдний хаалгыг чиглэлээ.

Жонгүк одоо юу хийж байгаа бол?

Сайхан зантай байгаа болов уу? Тэгвэл магадгүй хамтдаа кино үзээд, буйдан дээр тухлаж болох юм.

Аль эсвэл тиймхэн байгаа болов уу? Яг л заримдаа Жимин түүнийг тайвшруулан, нулимсыг нь арчиж өгдөг үеүд шиг.

Ямартай ч, яадаг ч байсан тэр бодлоо цэгцлэсээр, дэндүү танил болсон байшингийнхаа гадаа ирээд гүнзгий амьсгал аваад дотогш оров.

"Жонгүки?"

Ямар ч хариу байсангүйд түүний санаа зовж эхлэлээ.

Жонгүк үргэлж, түүнийг дуудахад нь хариу хэлдэг юм. Бүр шүршүүрт орж байхдаа ч, байгаа гэдгээ мэдэгдэн орилдог билээ.

"Жонгүк?"

Ийм чимээгүй байдалд дасаагүй Жиминий зовнил улам ихэссээр, амьсгаа даран дахин хариу хүлээв.

Тэгээд тэр сонссон юм.

Хэдий хол, маш бүдэгхэн чимээ байсан ч, шаргал үст төвөггүй ойлгов.

Хэн нэгний мэгших чимээ.

Жиминий биеэр хүйт даах шиг болж, чимээ гарч байгаа газар луу яаравчлалаа. Замдаө шатан дээр бүдэрч унах шахсан ч тоолгүй урагшилсаар, Жонгүкийн унтлаганы өрөөний үүдэнд ирээд зогсов.

Тэр удалгүй уруулаа хазласаар, дотогш болгоомжтой удаан гэгч нь нэвтэрлээ.

Тэр байна.

Жонгүк харанхуйд мастер угаалгын өрөөнийхөө хаалгыг налан, уйлан суух шиг харагдана.

Жиминийг харсан даруйдаа, тэр цочирдсон бололтой биеэ чангалсан ч байрнаасаа огтхон ч хөдөлсөнгүй.

Түүн рүү ойртох гэж хэдэн алхам урагш алхсаныхаа дараа түүнийг, 'байрандаа зогсоод, Жонгүк руу ойртохгүй байх нь яав даа' гэж харамсмаар дүр зураг угтсан юм.

Жонгүкийн хацрыг даган том, том нулимс урсаж, түүний нүд ув улаанаараа эргэлдэж байлаа.

Гэхдээ харамсалтай нь энэ Жиминийг цочирдуулсан зураглал биш юм.

Харамсалтай нь..

"Жимин ахаа..Намайг уучлаарай"

Түүний гар болон хувцас тэр чигтээ улаан хүрэн цусаар будагдсан байх нь тэр.

-

A/N: Та нар дундаас Linz-тэй ойрхон амьдардаг хүн байна уу?
Байхгүй ээ?
Зааза *pouts*

Найман сар гаргаад Bring the soul хамт үзэх хүн хайж байна кк

Yours,
Gummyoongs.
🖤

•PUZZLE•Onde histórias criam vida. Descubra agora