арван нэг.

978 148 14
                                    

Тэр шөнө харьцангуй тайван өнгөрсөн юм.

Жонгүк төлөвлөж байснаараа гарсангүй, харин хувцасаа сольж зөвхөн цагаан футболк, дотоожтойгоо суух ба түүний хажууд Жимин Тэхёны цамцыг өмссөн хэвээр сууж байлаа.

"Түрүүний явдалд намайг үнэхээр уучлаарай"

гэж Жимин бувтнаад, хуруугаараа буйдангийн хээг дагуулан зурна.

Жонгүк гайхсан бололтой, хөмсгөө өргөсөөр зурагтнаас харцаа салган, түүн рүү шилжүүлэв.

" Би чамайг намайг үзэн яддаг гэж бодсон юмсан. Яагаад үүний талаар ингэж их бодоод 'шаналаад' байгааг чинь ойлгохгүй байна"

"Би зүгээр л..би хүсвэл чамайг алчихаж чадахаар хүчтэй сүнс юм шиг аашилдагаа мэдэж байна. Гэхдээ миний хүн чанар үнэхээр хэн нэгнийг гэмтээхэд минь саад болоод байдаг юм" Жимин санаа алдсаар ийн хэлээд үргэлжлүүлэн "Чи үнэхээр айсан харагдсан бас чи.." гэхэд,

Жонгүк хөмсгөө өргөн "Би юу гэж?" гэж асуулаа.

"Чи надад, чиний намайг алсан шөнийг санагдуулсан юм. Би өөртөө яг л мангас шиг санагдсан"

Жонгүк хатсан хоолойгоо норгохын тулд шүлсээ залгисаар, доошоо харан буйданг ширтэнэ.

Чи өөрийгөө мангас болчихсон юм шиг мэдэрсэн гэнэ ээ?

Тэр ийн бодлоо.

Жимин хэзээ ч түүнд үнэхээр асуудал удаж байгаагүй, хэдий тэр алуурчныг залхааж, зовоож хэргийг нь үүрүүлэх ёстой ч, шаргал үст сүнс хэтэрхий сайхан сэтгэлтэй бололтой.

Гэтэл тэр одоо Жонгүкийн удаан хугацаанд гүн гүнзгий гэгч нь нуугаад цоожилчихсон байсан сэтгэл хөдлөлийг нь хөндөөд эхэлсэн билээ.

"Жимин, би чамд нэг түүх ярьж өгье" Жонгүк санаа алдаад, биеэ түүн рүү эргүүлэн царай царайгаа харан суугаад хаанаас нь яаж эхлэхээ бодлоо.

Жимин чимээгүйхэн толгой дохино.

"Намайг бага байхад, манай гэрт зөвхөн аав, ээж бид гурав л байдаг байсан юм. Миний ах намайг төрснөөс хэдхэн сарын дараа нас барчихсан бодохоор түүнтэй уулзах хувь надад тохиогоогүй"

Тэр гүнзгий амьсгал аваад үргэлжлүүлнэ.

"Манай аав ээж зогсолтгүй хэрэлддэг байсан нь нэг л өдөр аавыг гэрээ орхиод явахад хүргэсэн юм. Тэр шинэ амьдрал эхэлж, хуучинаа мартахыг хүссэн байх. Ингээд ээж бид хоёр үлдэж байгаа биз?"

Жимин толгой дохив.

"Тэр аавыг явснаас хойш их өөрчлөгдсөн. Би аяга тавгаа хураахаа мартчихвал, нүүрэн дундуур цохиод авдаг байсан. Оройтоод сэрчихвэл? Долоо хоног хоолгүй хонох жишээний шийтгэлүүд. Түрүүхэн тэнд миний гаргасан хариу үйлдлийн шалтгаан нь.." Жонгүк дахин санаа алдаад, доош хараад "Чи ээжийг минь санагдуулсан болохоор" гэхэд Жиминий царай хувхай цайгаад ирэв.

Мэдээж тэр сүнс, цаас шиг хувхай цагаан ч, улам цайчихсан шиг харагдах аж.

Түүний мэдэрч байсан гэмшил улам нэмэгдчих нь тэр.

"Би арван зургаан нас хүрдэг жил, тэр намайг алах гэж оролдсон юм" Залуу хүү нүднээс нь өөрийн эрхгүй урсах нулимсаа арчаад үргэлжлүүлэн "Түүнийг гал тогооноос хутга бариад гараад ирэхэд би зочны өрөөнд зурагт үзэж байсан юм" гээд цамцныхаа энгэрийг бага зэрэг доош нь татахад, Жиминий өмнө нь анзаарч байгаагүй том сорив гарч ирэх нь тэр.

"Би үнэхээр тэгэх гээгүй юм шүү Жимин. Гэхдээ тэглээ гээд би үхэхийг ч хүсээгүй"

Түүний нулимс одоо зогсолтгүй урсах аж.

"Би түүний барьж байсан хутгийг өөр лүү нь эргүүлээд түүнд зоочихсон Жимин. Би түүнийг алчихсан. Би төрсөн ээжийгээ алчихсан"

Жимин юу гэхээ мэдэлгүй, түүнд ойртоод гаран дээр нь гараа тавин зөөлхөн атгав.

"Би тэр явдлаас хойших гурван жилийг үнэхээр сайн санадаггүй юм. Миний ой санамж замхарчихсан юм шиг байгаа юм. Миний ганц сайн санадаг юм нь, би арван найман настай байх хамгийн сүүлийн өдрөө хэн нэгнийг алсан юм. Харин одоо..би өөрийгөө зогсоож чаддаггүй"

Тэр өөрийнхөө гаран дээр байх Жиминий гарыг ширтсээр "Энэ бүхэн намайг алуурчин болох эрхтэй гэсэн үг биш. Би мэднэ ээ. Гэхдээ би чамд зүгээр л тайлбарлах хэрэгтэй юм шиг санагдсан юм" гэлээ.

Жимин уруулаа хазласаар түүн рүү улам ойртож, түүний бэлхүүсээр хоёр гараа ороон тэврээд, хүзүүнд нь нүүрээ наав.

Жонгүк цочирдон, нүд нь томорсоор хэсэг биеэ барьсан ч удалгүй булчингуудаа суллан шаргал үстийг эргүүлэн тэврээд, толгойн дээр нь эрүүгээ тавилаа.

Яг үнэндээ, тэр Жиминийг өөрөөсөө түлхэхийг хүсч байсан ч, тэр энэ бүхнийг өөр хэнд ч хэлж байгаагүй ба Жимин түүнийг анхааралтай сонсож бас түүнийг тайвшруулж байгаа болохоор түүний бие тархинд нь захирагдсангүй бололтой.

Хэрвээ чи Жиминд, чи хэзээ нэгэн цагт өөрийг чинь хөнөөсөн алуурчныг тайвшруулаад тэврээд суух болно гэж хэлсэн бол, тэр чамайг солиотой гэж бодох байсан байх.

Хэрвээ чи Жонгүкт, түүнийг хэзээ нэгэн цагт нэгэн сүнсийг тэвэрч байгаадаа дуртай байна гэж хэлсэн бол тэр чамайг худлаа ярьж байна гэх байсан байх.

Author note:

Ich mag Comments and Votes cuties 💕💕

Юу бодож байгаагаа let me know 😊



•PUZZLE•Where stories live. Discover now