арван тав.

1K 171 40
                                    

"Жимин?"

Гэрт нь танил хөлийн чимээ сонсогдоход Жонгүк унтлагын өрөөнийхөө хаалгаар толгойгоо цухуйлгасаар дуудав. Шаргал үст хэдэн цагийн өмнө гэрээс нь үг дуугүй гарч явснаас хойш тэр түүнд санаа зовсоор байсан юм.

"Сайн уу? Жонгүк" гэж Жимин инээмсэглэхэд, Жонгүк өрөөнөөсөө гарч ирээд түүнийг чиглэн алхлаа. Тэр биед эвтэйхэн бэлтгэлийн хар өмд, сул цагаан футболк өмссөн байлаа.

"Би зүгээр л бодлоо цэгцлэх хэрэгтэй байсан юм"

Жонгүк толгой дохисоор "Зүгээр дээ" гээд түүний мөрөн дээр гараа тавин "Надтай хамт түр суугаач? Надад чамтай ярилцах зүйлс байна" гэлээ.

Жимин толгой дохиод Жонгүкийн нүүрний хувирлыг ажиглах гэж хичээв. Түүний царайнд зөвхөн гуниг, гэмшил тодрох аж.

Тэд зочны өрөө рүү алхан, буйдан дээр өөд өөдөөсөө харан сууцгаана. Жиминд, энэ бүхэн, хэдхэн хоногийн өмнө Жонгүкийн сэтгэлээр унасан тэр шөнийг санагдуулна. Тэр Жонгүкийг тэгэж их үзэн ядахаа больсон тэр шөнө.

"Намайг уучлаарай"

Тэд хэсэг хором чимээгүй суусны эцэст Жонгүк ам нээлээ.

"Иэгэж хэлж байгаа минь утга учиргүй сонсогдож байгааг мэдэж байна. Гэхдээ би чин сэтгэлээсээ хэлж байна. Бас би одоо чамаас өршөөл эрэх ч солиотой санагдах байх. Гэхдээ чамайг, би чамд хийсэн бүхэндээ гэмшиж байгааг минь мэдээсэй гэж хүсч байна"

Жиминий нүд томорсоор, түүний тархи энэ бүхнийг зөв ойлгож байгаадаа итгэлтэй биш байлаа.

Алуурчин гүнзгий амьсгал аваад үргэлжлүүлэн "Энэ миний хувьд тоглоом байсан юм. Жимин" гээд санаа алдан "Хүний амийг авах, нотлох баримтаа устгах, дахиад давтах. Би хэзээ ч бусад хүмүүст яаж нөлөөлөх талаар бодож үзэж байгаагүй юм байна лээ. Би бол жинхэнэ мангас" гэлээ.

"Би зүгээр л..зүгээр л 'хэрвээ ээж маань намайг алах гэж оролдоод чадаагүй ч, би оролдоод чадчихвал тэр надаар бахархах байх гэж бодсон юм. Магадгүй тэр одоо энд байхгүй ч, ядаж намайг дээрээс хараад надаар бахархаасай гэж хүссэн юм' Эхэндээ би хэн нэгнийг алах бүртээ ингэж бодож өөрийгөө тайвшруулдаг байсан. Мэдээж энэ сүүлдээ зүгээр л шалтаг болоод хувирчихсан л даа. Ингэж бодлоо гээд миний авсан амь болгон эргээд ирчихгүй, миний нүгэл бүхэн цайрчихгүй, бас миний урсгасан цус хэзээ ч арилахгүй гэдгийг ч би мэдэж байна"

Жимин түүний үг бүрийг анхааралтай сонсон, нүднээс нь өөрийнх нь мэдэлгүй урсах нулимсаа ч үл анзаарах аж.

"Би үлдсэн амьдралаа алуурчин хэвээр өнгөрөөнө гэж бодсон Жимин. Би хэн ч намайг барьж чадахгүй, хэн ч миний замд хөндөслөж чадахгүй гэж боддог байсан. Гэтэл нэг л өдөр чи гараад ирсэн. Эхэндээ би чамайг намайг бууж өгөхөд хүргэхгүй, намайг зөөллөж чадахгүй,ер нь яаж ч чадахгүй гэж бодож байсан ч, намайг тэр шөнө энэ буйдан дээр тэврээд суухад чинь би аль хэдийн баларсан гэдгээ мэдсэн юм. Чамайг Тэхёны цамцыг өмсөөд жаргалтай инээмсэглэхэд чинь, би одол ингээд дууссан гэдгээ мэдэрсэн. Өнөөдөр чи намайг өөрийгөө тэврээч гэж хэлэхэд чинь л би өмнөх шиг хүйтэн сэтгэлтэй алуурчин байхаа больсноо мэдсэн" гэх түүний үгс бүр үнэнийг, өөр юуг ч биш, зөвхөн үнэнийг өгүүлж буйг нь түүний нулимс дүүрсэн нүд хангалттай илтгэнэ.

"Би гэмшиж байгаа болохоор өөрийгөө илчилж, хэргээ хүлээх хэрэгтэйгээ мэдэж байна. Гэхдээ..би айж байна Жимин. Учир нь би ганцхан чиний амийг ч авчихаагүй, чиний өмнө өчнөөн хүн байгаа. Би үнэхээр тоогоо алдчихсан Жимин. Би үүнээсээ болоод насаараа ч хоригдож магадгүй шүү дээ. Би бүр цаазын ял ч хүлээх ёстойгоо мэднэ гэхдээ..Намайг уучлаарай"

Жимин түүн рүү ойртон, буйдан ширтэх Жонгүкийн толгойг өргөөд "Бм чамайг яая даа..Жон Жонгүк" гээд инээмсэглэн "Би чин сэтгэлээсээ гуйж байгаа уучлалтыг чинь тоохгүй байж чадахгүй нь, бас би чамайг өмнө ингэж сэтгэлээсээ ярьж байгааг чинь сонсож байгаагүй. Тийм болохоор би одоохондоо чамайг хэргээ хүлээ гэж шахахгүй,гэхдээ хэзээ нэгэн цагт,бэлэн болсон үедээ тэгээсэй гэж хүсч байна. Ойлгосон уу?" гэхэд Жонгүк хариуд нь толгой дохилоо.

"Би чамайг үзэн ядахгүй байгаа болохоор намайг солиорчихсон гэж бодоод байгаа нэг сүнсийг би таньдаг юм. Гэхдээ би чамайг аймшигтай алуурчин гэж бодохгүй байна Жонгүк. Заримдаа би чиний хажууд байхдаа би өөрийгөө үхчихсэн гэдгээ мартчихдаг, заримдаа бид ер нь яагаад хамт байгаагаа мартчихдаг"

Чи түүнийг ингээд л өршөөчих гээгүй биз дээ?

"Би ч гэсэн заримдаа чамайг үхчихсэн гэдгийг чинь мартчихдаг. Гэхдээ би шургуулгаа онгойлгоод тэр хутгийг харах болгондоо гэмшдэг"

"Чамайг ядаж гэмшээгүй бол надад хэцүү байх байлаа"

Жимин инээмсэглэхэд, Жонгүк түүнийг даган инээмсэглэлээ.

Чи түүнийг уучилчихаж байх шиг байна.

Жонгүк урагш налан шаргал үстийн мөрөн дээр толгойгоо тавихад, сүнс түүний мөрөөр тэврэн авлаа.

"Хэрвээ бид ийм байдлаар уулзаагүйсэн бол би чамд үнэхээр сайн байх байлаа Жонгүк"

"Би чамд үнэхээр их дуртай Жимин"

-

•PUZZLE•Où les histoires vivent. Découvrez maintenant