хорин нэг.

557 85 12
                                    

"Тэр яасан гэнэ ээ?"

"Юнги ахаа дуугаа намсга л даа!! Хоёуланг нь бүгд сонсох нь байна шүү дээ"

Жимин Юнгигийн амыг дарсаар ийн хэлэхэд Юнги уураа барьж ядах бололтой, хөмсгөө зангидсаар шаргал үстийг ширтэнэ. Жимин түүнд учир байдлыг тайлбарлахаар харшид ирсэн нь энэ билээ. Гэвч Юнги түүний үгийг сонсохыг огтхон ч хүсэхгүй байгааг нь түүний зангидсан гараа элгэндээ тэврэн зогсох нь илтгэн аж.

"Би яахаараа чимээгүй байх юм? Айн? Харин ч Жонхан бүгдийг мэдэх бүрэн эрхтэй гэж бодож байна"

"Гэхдээ та ойлгохгүй байна шүү дээ"

"Мэдээж би ойлгохгүй байна!! Тэр залууг яагаад өмөөрөөд байгааг чинь би яаж ойлгох билээ?"

Юнги дуугаа өндөрсгөхөд Жимин хойш нэг алхам холдон зогсов.

"Тэр чинь алуурчин Жимин аа. Тэр чамайг алсан байхад чи ер нь яаж түүнд сайн хандаж чадаж байна аа?"

"Яагаад гэвэл!!" Шаргал үст ийн хашхирахдаа бусад сүнснүүдийг өөрийг нь сонсчих вий гэж бодож амжаагүй бололтой үргэлжлүүлэн "Тэр таны бодоод байгаа шиг тийм аймшигтай хүн биш. Та зүгээр л өнгөцхөнөөр тэгэж дүгнээд байгаа чинь огтхон ч шудрага биш байна" гэлээ.

"Миний тэгэж бодох мэдээжийн гэдгийг бид хоёул мэдэж байгаа биз дээ? Түүнийг хэдэн хүн алсныг хэн мэдэх юм? Одоо ч энэ харшид байгаа бүгдээс хэдэд нь тэр хариуцлага хүлээхийг бид мэдэхгүй шүү дээ"

Жимин Юнгид, Жонгүк Жонханыг хөнөөснийг хэлэх гэж ирэхдээ эерэг хариу үйлдэл авна гэж бодоогүй ч Юнгиг арай ч ингэж ухаанаа алдталаа уурлана гэж төсөөлөөгүй юм.

"Амаа тат"

"Яасан? Үнэн үг хэлэхээр хүнд тусч байна уу?"

"Энд байгаа бүгд хий үзэгдэл байх ямар хэцүү болохыг ойлгож баймаар л юм. Жонгүк намайг хэн гэдгээ түр зуур ч болов мартахад тусладаг юм. Миний туулж байгаа бүх новшийн зүйлсийг бага ч болов мартахад тусладаг юм. Ойлгож байна уу? Тэр намайг инээлгэдэг Юнги. Би жаргалтай баймаар байна"

Юнги маргалдахаар амаа нээх гэсэн ч түүний нүдэнд торсон нулимсыг хараад санаа алдсаар, дуугаа намсган "Гэхдээ Жимин аа, чиний одоо туулж байгаа гээд байгаа энэ бүхний эхлэх нь тэр гэдги-" гэхэд түүний үгийг таслан Жимин " Энэ бүхэн түүний буруу биш!!" гээд дахин нэг алхам Юнгигээс холдов.

"Тэр энэ бүхнийг зүгээр л дуртай болохоороо хийдэггүй юм. Тэр таны бодож байгаа шиг араатан биш"

Юнги гүнзгий амьсгаа аваад болгоомжтой гэгч нь Жиминий мөрөн дээр гараа тавихад шаргал үст бушуухан түүний гарыг түлхээд "Битгий" гэлээ.

"Жимин, чи миний оронд өөрийгөө тавиад бодоод үз л дээ. Би бүхэл бүтэн хорин жилийг ийм байдалтай өнгөрөөсөн. Би миний амийг авсан тэр новшийг олоод шоронд хийхийн тулд юу ч хамаагүй хийхэд бэлэн. Чамайг өөрийг чинь хөнөөсөн нэгэнд хайртай болж байгааг хараад надад ямар санагдаж байгааг чи төсөөлөх ч үгүй"

Түүний хоолойны өнгө намсаж, Жимин түүнийг, гарыг нь атгахыг зөвшөөрөхөд нүүрэнд нь бяцхан инээмсэглэл тодорно.

Шаргал үст шал ширтсээр "Хэн намайг түүнд хайртай болж эхэлж байгаа гэж хэлсэн юм ингэхэд? Тийм бишээ" гэв.

"Хэн ч тэгээгүй л дээ. Би зүгээр л тэгэж таасан юм"
-

Author note: Зөндөө удаад алга болоод байгаа намайгаа уучилж өршөөгөөрэй миний хөөрхөнүүдээ

love,
Gummyoongs.
🖤

Bonus 👇🏻

Bonus 👇🏻

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
•PUZZLE•Where stories live. Discover now