Хайрын гижигдэлт

1.9K 212 5
                                    

-: Хээе Жимин.

Хөвсгөр хар үс, бариу хар жийнс, улаан хүрэн нимгэн цамцыг хослуулан өмссөн залуу эгдүүтэй гэгч нь инээмсэглэсээр ангийн үүдээр ороход энэ зунжингаа уулзаж чадаагүй хоёр найз нь ирэн мэндлэв.

Тэхён: Тэгээд Бусан хэр байв даа.

Жимин: Дажгүй ээ. Гэр бүлийнхэнтэйгээ байх сайхан байсан.

Ингээд нэгэн шинэ их сургуулийн жил эхэлж тэд 2р курсийн оюутнууд боллоо. Эхний хоёр цагийн туршид анги хэсэн 6 давхар сургуулийг сүлжилдэн гүйсэн гурван залуу өлсөж ядарсан шинжтэй цайны газраас гаран алхана.

Жонгүүк: Эхний өдрөөсөө л ингэх гэж дээ. Чон багшийн лекц хэтэрхий нойр хүргэм юм.

Сургуулийн арын талбайд залхуутай нь аргагүй эвшээлгэн суух залуу түүнийг шоолон инээх хоёр найз.

Тэхён: Нээрээ та нар сонссон уу? Дээд курс-д шинэхэн бялзуухай бүр хоёр ч ирсэн гэнэлээ.

Өмнөх цаг дээр сонссон шинэ соргог мэдээгээ хоёр найздаа дуулгах тэрээр ихээхэн хөөрсөн харагдана

Жимин: Энэ чинь их сургууль биз дээ? Шилжиж ирж болдог хэрэг үү?

Жонгүүк: Хэнд хамаатай гэж? Дажгүй юу үгүй юу гэдэг нь л.

Тоомжиргүй бургерээ хазсаар аман дахаа үсчүүлэх түүнийг Жимин ярвайн харж байв.

Тэхён: Чи чинь сурагчдын холбооны гавал Жүүнд сайн биш бил үү?

Түүний хэлсэн үгэнд идэж байсан зүйлдээ хахан ханиалгасаар арайхийн өндийхдөө ичсэндээ юу хахсандаа юу чих хүртлээ минчийтлээ улайчихсан байх аж.

Жимин: Намжүүн сонбэ юу?

Тэдний жуумалзан инээхийг харахдаа өнөөх бяцхан туулай улам ч ичиж орхих шиг.

Жонгүүк: Би сайн биш за юу? Зүгээр л надад таалагддаг.

Жимин: Түүний хоолой ч халуухан л даа. Англиар ярих үедээ бүр ч.

Ичсэндээ ээрч байсан залуу одоо найзыгаа бодолдоо тасчиж байна уу гэлтэй муухай харна.

Тэхён: Хөөе нөгөө шилжиж ирсэн охидууд байна.

Найзынхаа аймшигтай харцнаас зугтан худал инээсээр нүдээ гүйлгэх Жимин нэг зүгт харахдаа гацаж орхив. Зузаан хар трико өвдөгнөөс дээгүүр улаан хүрэн юбка, хар хоолойтой цамц, түүндээ тохирсон хар хүрэм, бандгар пүүзтэй богино хар үсээ хойш шидлэн алхах түүний төрх тархинд бус зүрхэнд хүрч нууцхан хайрын гижигдэлт бэлэглэнэ. Хэдий энэ ердөө хоёрдох удаагаа түүнийг харж байгаа ч насаараа түүнийг мэдэх мэт танил дотно санагдах нь магадгүй түүний хувь тавилан юм болов уу?

Жонгүүк: Хөөе Жимин?

Түүний нэрийг дуудан мөр рүү нь хүчтэй нудрахад л тэр арайхийн ухаан орох шиг хэдийн багахан ангайсан амаа ангалзуулан ээрч муурна.

Тэхён: Дурлачихаж.








My powerful Darling [Completed]Where stories live. Discover now