Би ч бас...

1.5K 205 9
                                    

Сѳүлийн үзэмж тѳгѳлдѳр шѳнѳ цонхоор харагдах алсын харагчид тэд ѳѳд ѳѳдѳѳсѳѳ харан суужээ. Гэвч Жимин үүнээс хэд дахин үзэсгэлэнтэй нэгнийг ширтэн суухдаа зүрхэндээ аз жаргалыг мэдэрч байв. Алсыг харагч оргилдоо хүрэхэд тэр зориглон түүний ѳмнѳ очлоо. Одоо л нэг юм Юнжи түүн рүү харахдаа дэндүү гайхалтай харагдсанд Жимин тэсэлгүй тонгойн түүний нимгэн уруулийг үмхлэн авав. Дэндүү гэмээр зѳѳлхѳн үнсэлт хэн хэнд нь таалагдсан бололтой хэн нь ч зогсохыг үл хүсэн биендээ тэмүүлж улам гүн гүнзгий болж байлаа. Тэд үнсэлтээ салгасан ч биенээсээ холдсонгүй ширтэлцэн байх ба хоёул дахин биенээ амтлахаар яарч хоёр уруул хоорондоо нийлэн, биендээ уусан шингэхнүү гэлтэй. Энэ үнсэлт хэн хэнийх нь зүрхнээс гарсан үйлдэл, сэтгэлийн мэдрэмжээс бүрдсэн гэдгийг хоёул мэдэж бас мэдэрч байв. Жимин түүний урд явган сууж тэд биенээсээ харцаа үл салгана.

Жимин: Би таны нүднээс ѳѳрийгѳѳ олж харахдаа дуртай.

Түүний уянгалаг хоолой чимээгүйд цуурайтахад энэ Юнжигийн зүрхний хэмнэлийг алдагдуулж байв. Тэр урд нь байх гайхамшигт залууд уусаж буйгаа ойлгосон ч зѳнгѳѳр нь орхихоор шийджээ. Юнжи түүн рүү гараа явуулсаар хацарт нь хүрэхдээ энхрийлсэн хайрласан харцаа үл салгана.

Юнжи: Чамайг тэвэрмээр байна.

Тэр ѳѳрийн мэдэлгүй хэлсэн үгэндээ хэсэг балмагдсан ч ѳѳрийг нь бүчин авах дулааныг мэдрэхдээ зѳрүүлэн тэврэнэ. Түүний цээжинд наалдан тэврүүлэх юунаас ч илүү дулаахан, амгалан байсанд хаана ч хэзээ ч нуугдаж болох аюулгүй газар мэт санагдана.

Жимин: Хайртай.

Юнжи: Мм...

Би ч бас... татагдаж байна.

Author note: Юуны түрүүнд энэ бол short story шүү. Битгий уртыг нэхээд бай лдаа хха.

My powerful Darling [Completed]Where stories live. Discover now