Үзэсгэлэнтэй...

1.6K 189 14
                                    

Болзооны дараагаар Жимин хайч чулуу даавууд ялагдсанаар гэртээ харихаар болж Юнгигийн машинд суув. Замын туршид чимээгүйхэн инээмсэглэж хааяахан биен рүүгээ ширтэхэд харцнаас нь хайр гэрэлтэх шиг. Жиминий гэрийн үүдэнд ирэн Юнги машинаа унтраахад тэд хэсэг чимээгүй суув. Эцэст нь шаргал үст суудлын бүсээ тайлан түүн рүү ойртон нимгэн уруулыг нь шунаглан амтлаад холдлоо.

Жимин: Ѳнѳѳдѳр сайхан байлаа. Баярлалаа хён.

Түүний инээмсэглэлийг гудамжны бүдэг гэрэлд олж харахдаа Юнгид ганцхан үг бодол болно.

Үзэсгэлэнтэй...

Жимин: Очоод яриарай. Болгоомжтой яваарай.

Тэр хѳѳрхѳн гэгч бувтнаад гараа даллан буух гэхэд хар үст ѳѳрийн мэдэлгүй гарнаас нь татан зогсоов. Жимин гайхан эргэн харахад Юнги түүн рүү ойртсоор бамбагар уруулыг нь үмхлэн шүүслэг түүнд шунан зѳѳлхѳн ч гүн үнсэлцэнэ. Тэдний үнсэлт салахад тэд биенийхээ нойтон уруулыг хараад баярлах мэдрэмжид умбах нь Минийх хэмээн зүрхэндээ шивнэснийх.

Юнги: Ор доо.

Шаргал үст чимээгүйхэн толгой дохисоор инээмсэглэн орц руугаа гүйв. Орцныхоо үүдэнд орохоосоо ѳмнѳ эргэж харан гараа даллах түүнийг ѳхѳѳрдѳн харахдаа Юнгигийн зүрх галзуу мэт л догдолж сэтгэл нь гэгэлзэнэ.
Тэдний гэр тийм ч холгүй тул Юнги нээх удалгүй гэртээ орж ирээд хувцсаа солин шууд л торгомсог унтлагын хувцсаа углахдаа инээмсэглэхээ зогсоож чадсангүй. Тэр орондоо орохдоо шуудхан л утсаа шүүрэн Жимин хэмээн хадгалсан дугаар руу залгахад ганцхан дуудаад л авах нь тэр.

Юнги: Хѳѳх намайг тэгж их хүлээгээ юу?

Тэр хѳхѳрсѳѳр хэлэхдээ яг одоо түүний бяцхан дэгдээхэй хэрхэн улайн үзэсгэлэнтэй тѳрхѳѳ гарган буйг тѳсѳѳлѳн улам л жаргалтай болох шиг.

Жимин: Та надад зургаа ѳгч болох уу? Яг одоогийн.

Юнги: Зурвасаар уу?

Жимин: Тийм ээ. За би хүлээж байя.

Түүний хѳѳрсѳн байдал хоолойноос нь мэдэгдэж байв.

Нѳгѳѳ талд бяцхан шаргал үст хѳѳрѳн догдолсондоо дэвхэцсээр байх ба хѳнжилдѳѳ шурган томоотой хүлээнэ. Удалгүй Жиминд зурвас ирэхэд тэр нээн үзвэл золтой л зүрхээр явчихсангүй.

Энэ түүнийг цус садруулам халуухан байсанд тэр нүүрээ даран хѳнжилдѳѳ шурган ѳѳрийн эрхгүй тэнэгдүү бохир бодолдоо живж байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ түүнийг цус садруулам халуухан байсанд тэр нүүрээ даран хѳнжилдѳѳ шурган ѳѳрийн эрхгүй тэнэгдүү бохир бодолдоо живж байв. Үнэндээ түүний хён Daddy байхад дэндүү тохиромжтой нэгэн ажээ.

-Жимин
"Error!"

-Hyung
"Таалагдсангүй юу?"


-Жимин
"Харин ч эсрэгээрээ. Та хэтэрхий халуухан байснаас болоод энэ үерхэл эротик шат руугаа үсрэх нь."

Юнги зурвасаа нээн үзээд чангаар хѳхѳрсѳѳр хариу бичихдээ ч хѳгжилтэй харагдана.

-Hyung
Тэгвэл би яах ёстой вэ?

-Жимин
Үерхлийн эхний шатандаа гэнэхэн байцгаая хён кк.

Шаргал үст бичсэн зурвасдаа инээсээр хэвтэх ба хариу хүлээнэ. Гэвч түүнд хариу ирэлгүй удсанд орон дээрээ босон суугаад хэдийн унжчихсан хошуугаа үл анзааран хажуу шүүгээ рүүгээ гараа явуулав. Гэсэн ч тэр гэнэт санасан зүйлдээ санаа алдлаа. Юнги түүний бүх камерийг хураачихсан шүү дээ.

Дин

Тэр удаан хугацааны гэж бодож буй 8 минутын дараах зурвасаа нээн үзвэл энэ удаад тэр бурханы оронд залрахаа шахав.

-Hyung"Сайхан амраарай миний бяцхан Чим"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Hyung
"Сайхан амраарай миний бяцхан Чим"

Жимин орон дотроо ийш тийш хѳрвѳѳн эгээ л сугалаанд хожсон аятай хѳѳрѳн гэгэлзэж тийчигнэн, дэрэндээ нүүрээ наан орилж, зулгааж байв.

Энэ ах намайг зүрхээр явуулахаар шийдсэн бололтой!

My powerful Darling [Completed]Where stories live. Discover now