Солиот...

1.6K 202 42
                                    

Завсарлагаанаар хоёр найзтайгаа хѳгжилтэйгѳѳр инээж суусан шаргал үст ширээн дээрх утас нь чичрэн зурвас ирэхэд нээн харвал түүний хайртай нэгнээс байх нь тэр.

"Жимин бид ярилцах хэрэгтэй байна."

Тэр инээмсэглэсээр ангиасаа гарахад хэдийн тэр ирсэн байх бѳгѳѳд түүнийг харсандаа баярлан томоор инээмсэглэх шаргал үст түүний ширүүн харцтай тулгарахдаа амаа жимийв. Юнжи дэрвэгэр урт банзал, түүнд зохицох сул цамц мѳн хар трико хар савхи хослуулан ѳмссѳн байлаа. Тэр юу ч үл дуугаран түүнийг чирж эхлэхэд Жимин яаж ч үл чадан нүдээ бүлтийлгэсээр явахад тэд хэдийн Юнжигийн тансаг хар машины ѳмнѳ иржээ. Машинд чихэн суулгаад ѳѳрѳѳ савхиа тайлан шидэж цамцныхаа ханцуйг шуусанд жолоогоо атгах тэрний гарын судас шѳрмѳс нь товойн харагдах нь одоогийн хувцаслалт, богино үс, хѳнгѳн будалттай нь тийм нийцтэй харагдаагүй ч Жиминд халуухан гэх бодол л тѳрнѳ. Тэд жижигхэн 2 давхар хаусын ѳмнѳ зогсоход энэ хаанах гэдгийг тэд хоёул мэдэж байсан юм. Юнгигийн гэр. Тэд гэрт орж ирэхэд Юнжи шуудхан хиймэл үсээ аван шидээд Юнги болон хувирлаа.  Тэр ширүүнээр Жиминийг буйгуйнаас нь чирэн хоёр давхар руу ѳгсѳв. Түүнд чирэгдэх шаргал үст арайхийн уначихгүйхэн шиг явсаар нэгэн ѳрѳѳнд орж ирлээ. Энэ түүний унтлагын ѳрѳѳ гэдэг нь ѳрѳѳг дүүргэх эрэгтэйлэг боловч анхилам үнэрнээс л мэдэгдэнэ. Гэвч Жимин түүний ѳрѳѳг хэнээс ч илүү мэдэж байсан юм.

Юнги: Энэ юу юм?

Тэр ширээн дээрээсээ нэгэн жижигхэн хар зүйл аван түүн рүү шидэхэд шаргал үстийн цээжийг онон доош газар унасанд тонгойн харвал түүний тавьсан бичил камер байх нь тэр. Тэгэхээр түүний ингэж уурлаад буйн шалтгаан камерийг олсоноос болжээ.

Жимин: Камер.

Юнги: Чи муу бяцхан ѳлѳгчин! Яаж намайг мэддэг тухай чинь гайхаж байтал ийм зүйлээр намайг ажигладаг байжээ. Гаж донтон шиг.

Түүний цээж уурандаа хүнхэлзэж, нүд нь улаанаараа эргэлдэх нь аймшигтай. Шаргал үст ѳѳрийгѳѳ салганахыг мэдрэхдээ гацаж орхив. Түүний энэ тѳрхѳнд анх удаа л Жимин түүнээс айсан нь энэ байлаа. Үнэхээр юм шүү. Жимин бол дотроо хүчирхэг нэгэн. Түүнд хэзээ сүүлд хэн нэгнээс айсан тухай дурсамж байсангүй. Иймд тэр ѳѳдѳѳс нь ухаан мэдрэлгүй уурсан хараах нэгний ѳмнѳ ѳѳрийгѳѳ хүчгүйгээр мэдрэнэ.

Юнги: Утасны цаанаас намайг юу хийж байгааг хэлэхэд чинь би чамайг надад хайртай болохоороо мэддэг бас мэдэрдэг гэж бодож түүндээ догдолдог байсан. Гэтэл бодит байдал ийм урам хугарам байна гэж тѳсѳѳлсѳнгүй.

Жимин: Би таньд хайртай нь үнэн. Тийм болохоор л ийм зүйл хийсэн гэж ѳѳрийгѳѳ ѳмѳѳрѳхгүй. Таныг анх дахин харахдаа л яав ч эмэгтэй биш ѳѳрѳѳр бол эрэгтэй гэдгийг чинь анзаарсан. Таны дугаарыг мэдэж аваад утсаар чинь мѳшгѳж эхэлсэн ч та анзаарсан юм шиг л үргэлж нээлттэй орхидог social хаягуудаа хаачихдаг болсон. Энэ чинь надад үнэхээр таалагдаагүй. Тиймээс л би таныг дагаж, гэрийг чинь мэдэж, зарим ѳрѳѳнд чинь камер суурьлуулсан юм.

Түүний нүд тогтворгүйгээр гүйлгэнэн салганах гараа хооронд нь атгасаар ярих ч Юнги түүн рүү харан зангидсан хѳмсѳг ширүүн харцаа буруулсангүй.

Жимин: Гэхдээ юу гээч? Таныг хувцасаа тайлахыг чинь, усанд орохыг чинь, нүцгэн алхахыг чинь, бас унтаж байхыг чинь харахдаа  орой болгон ѳѳрийгѳѳ хангах гайхалтай байсан.

Тэр толгойгоо ѳргѳн дээш харахад түүний хүүхэн хараа жижгэрч, уруул нь ѳргѳгдѳн эгээ л галзуу хүн шиг харагдсанд Юнги цочирдоно.

Жимин: Та хэд хоногийн ѳмнѳ ѳѳрийгѳѳ хангахдаа миний нэрийг дуудаж байхыг сонссон. Ахх үнэхээр... Би тэр хоолойг дахин сонсмоор байна.

Түүний хоолой нарийн бѳгѳѳд шахагдсан мэт сонсогдох нь улам жийрхэм мэдрэмж тѳрүүлэхэд Юнги ѳѳрийн эрхгүй арагш нэг алхав. Саяхан л түүнээс айсандаа салганаж байсан нэгэн одоо галзуу амьтан шиг л чичрэн дайрч эхэлсэнд тэр ѳѳрийгѳѳ хамгаалах хэрэгтэйг ухаарна.

Юнги: ПАК ЖИМИН! Яг одоо боль! 

My powerful Darling [Completed]Where stories live. Discover now