Царайлаг аа

1.5K 222 13
                                    

Сургуулийн цайны газрын нэгэн ширээнд шинээр ирсэн охидууд оюутны холбооны гавал гэдгээрээ алдартай Намжүүнтэй цуг хооллон сууж байв. Харин тэднээс холгүйхэн ширээнд гурван залуу тэднийг ажиглана.

-: Хөөе Жимин Жонгүүк та хоёр болих хэрэгтэй. Тэд ингэж ширтээд байхаар чинь мэдчихнэ шдээ.

Жонгүүк: Амаа тат Тэ.

Жимин: Тэр сонин өндөг шиг залуу Юнжи нүүнад сээтэгнэхийг оролдож байна.

Тэр үглэсээр Юнжигийн толгойг илэн, хоол авчирч өгч, юм ярин инээлдэх залууг тархиндаа боомилж байлаа.

Жонгүүк: Харин ч тэр шарваганасан охин чинь өөрөө Намжүүн хёнд наалдаад байгаа биз дээ!

Тэд биен рүүгээ муухай харан суухад Тэхён санаа алдсаар толгой сэгсэрнэ.

------------------------------------------------

Хар хоолойтой цамц, богино дэрвэгэр хар юбка, урт саарал польто өмсөж богино хар үснийхээ нэг талыг гоёмсог шүлжсэн Юнжи хашаагаар гаран явахыг сургуулийн булангаас хэн нэгэн ажиглан зогсоно. Урьдын адилаар бяцхан Жимин түүнийг даган сэмээрхэн алхах ба одоогоор тэр өөрийгөө яг л нинжа мэтээр төсөөлөн байв. Гэвч харамсалтай нь Юнжи хажуугаар өнгөрөх кафений шилэн цонхонд шонгийн ардаас түүнийг сэмээрхэн харах залууг хангалттай харж байсан юм. Энэ байдал удаа дараа тохиолдож байгаа тул эхэндээ тоогоогүй ч сүүлдээ төвөгтэй санагдах болсонд Юнжи зүгээ өөрчлөн нэгэн булан руу эргэв. Түүний бодсончлон удалгүй булан эргэн Жимин гарч ирэхдээ хана налан түүн рүү хоосноор ширтэх охиныг харан гацах нь тэр.

Юнжи: Чи дагагч юм уу?

Хэт сандарсандаа салганасаар нүд нь ийш тийш гүйлгэнэн нэг газраа үл тогтоно. Юнжи улам түүнд ойртсоор түүнийг хананд шахан зогсоход Жимин доош харан жижигхэн хуруунуудаа оролдож байв.

Юнжи: Гаж донтон юм уу?

Энэ удаад Жимин сандарсандаа чичигнэх гараа чангаар атган, нүдээ тас аниад толгойгоо хүчтэй сэгсэрч гарав. Гэнэтхэн түүний хацарт хүйтэн зүйл мэдрэгдэхэд нүдээ нээн харвал түүний сайн нүүна түүнийг эгцлэн ширтэж байлаа. Түүний хүйтэн гар хацарнаас барьж, гүн бор нүд нь огторгуйн хаа нэгтээ түүнийг цөлчих шиг санагдан бие нь жингүйднэ.

Юнжи: Би чамд таалагддаг юм уу?

Түүний амьсгал урууланд нь мэдрэгдсэнд Жимин сандарсандаа амьсгаагаа түгжиж орхив.

Юнжи: Хариулахгүй юм уу?

Юнжи: Би ингээд тэнэг юм шиг ганцаараа яриад л байх уу?

Тэр ямар нэг зүйл хэлж буйг мэдэх ч яг одоо хэт их сандраад амаа жимийн гөлийсөн түүнийг бүлээхэн уруул бодит байдалд нь авчирав. Түүний аманд могой шиг гулсан орж ирэх хэлийг мэдрэхдээ тэр уулга алдсан ч хацарнаас нь барин улам гүн үнсэж, дээд доод уруулыг нь сорон хазлах түүний үнсэлт дэндүү халуухан байлаа. Удалгүй Жимин түүний амтлаг үнсэлтэд автан зөрүүлэн хүчтэйгээр үнсэлцэхэд үзэсгэлэнт охины урууланд бяцхан жуумалзалт үүссээр түүнээс холдов. Жимин одоо ч улайсан хацартайгаар түүний нойтон уруул руу ширтэж байсанд Юнжи инээж байлаа.

Юнжи: Үнсэлт чинь таалагдлаа царайлаг аа. Дараагийн удаа нууцаар дагах биш хажууд минь алхаарай.

Тэр өөртөө итгэлтэйгээр эргэн цааш алхахад одоо ч ухаан ороогүй хар үст түүний салхинд намирах хар үсийг ширтсээр үлдэв.

My powerful Darling [Completed]Where stories live. Discover now