Нүүна...

1.5K 211 4
                                    

Хар үст орон дээрээ дээш харан утсаа оролдоно. Гэнэтхэн утас нь дуугарсанд цочсондооо утсаа улаан нүүрэн дээрээ унагачихав. Амандаа хараал урсгасаар хэн залгаж буйг харахад Alien Kim хэмээн хадгалсан дугаар нэгэн залуугийн ярзайсан зургийн хамт тодорно.

Жимин: Хѳѳе чи-

Түүний үгийг таслан найз нь их л хѳѳрсѳн бололтой утасны цаанаас орилж эхлэв.

Тэхён: Хѳѳе хѳѳе Жиминаа би ёстой гоё юм олж мэдсэн.

Жимин: Юу?

Тэхён: Чиний дурлачихсан хѳѳрхѳн нүүнагийн талаар.

Түүний тухай сонсоход ѳѳрийн эрхгүй зүрх догдолж хацар нь улайж орхилоо. Хэсэг гацчихсандаа бантан хоолойгоо засаад багахан ээрсээр ярьж эхлэв.

Жимин: Тэгээд?

Тэхён: Надад ямар ашигтай юм?

Хар үст найзынхаа үгэнд уулга алдан хэсэг азнасан ч удалгүй уруулаа жимийсээр сул хоолойгоор хариулав. Тэр ѳѳрѳѳ олж мэдэхэд зориг нь хүрэхгүй тухайгаа бодон санаа алдана.

Жимин: Нэг хүсэл.

Тэхён: Гурав.

Жимин: Хоёр.

Тэхён: Тохирлоо.

Утасны цаанаас баяртай нь аргагүй хэлэхийг сонсохдоо тэр дахин санаа алдана.

Жимин: Чи муу шуналтай гахай.

Тэхён: Түүнийг Мин Юнжи гэдэг. Сонирхолтой нь чамаас 1 см ѳндѳр.
Тэр хорлонтойгоор шоолон инээх түүнийг яг одоо цохьмоор байгаа ч утасны цаанаас үүнийг хийж болохгүй нь харамсалтай.

Тэхён: Дугаар ангийг нь зурвасаар явуулчихья. Сайхан амраарай Мочи.

Жимин: Зэвүүн гахай.

Утсаа таслахдаа тэрээр амандаа үглэх ч нүүрэнд нь томоос том инээмсэнлэл тодорчээ.

Жимин: Мин Юнжи. Юнжи... нүүна.

Тэрээр сүүлийн үгээ хэлэхдээ ичсэндээ улайж орхиод нүүрээ хѳнжилѳѳрѳѳ бүтээгээд чимээгүйхэн орилно. Чимээ аниргүй түүний ѳрѳѳнд бѳмбѳр шиг нүдэх бяцхан зүрх нь чихэнд нь сонсогдох шиг.

Жимин: Сайхан амраарай нүүна.

My powerful Darling [Completed]Where stories live. Discover now