3

199 25 0
                                    

Чинийхээ өвөр дээр толгойгоо тавин нүдээ анин хэвтэнэ. 

Тайван мэдрэмж. 

Харин чи мод налан нүүрэн дээр тусах нарыг гараараа хаана.

Удаан өргөсөн болохоор өвдөх вий дээ гэж бодон гарыг чинь атган цээжин дээрээ тавьлаа.

Дараа нь миний хамгаас сонсох дуртай уянгалаг хоолойгоороо "Чам дээр нар тусаад байна шүү дээ." 

Ингэж хэлэхэд нь хөнгөхөн инээж "Зүгээрдээ. Надад фотосентиз хэрэгтэй."

Харин чи минь хэзээд, ямар ч үед инээдэг шигээ инээнэ.

Тэгээд л сэрнэ. 

Чамтай хамт байна гэж зүүдэлж л сэрнэ.

Харин дахиад хамт байж чадахгүй.

Way Back Home || KSJ || CompletedWhere stories live. Discover now