Нүдээ нээтэл хурц гэрэл тусан гараараа хаан босно. Эргэн тойрноо ажигласны эцэст хаана байгаагаа ойлголоо.
Бидний ширэнгэн ой.
"Сэрчихсэн үү?" хажуунаас уянгалаг хоолой дуугаран хартал чи цэцэг түүсэн харагдана.
"Би удаан унтсан уу?" гэхэд өхөөрдмөөр инээн "Үгүй ээ. Харьцгаах уу?" гээд гараа сунган зогсоно.
Харин би юу ч бодолгүй шууд л чиний гарнаас атган авлаа. Яг л хэзээ ч тавихгүй гэсэн шиг чангаас чанга атгана.
Би чамайгаа дахиад яасан ч тавьж явуулахгүй.
Би шинээр өөр нэгэн ертөнцийг олох гэж хичээсэн.
Гэтэл чи л байвал миний ертөнц бүтэн болно.
Миний бүх зүйл үгүй боллоо ч
Надад зөвхөн чи минь л хэрэгтэй.
Гэрэл унтарч энэ дэлхий анир чимээгүйд автсаны дараа
Намайг тэврээч.
Нүдээ ань,
Дэргэд чинь очих намайг мэдэр
Чамгүйгээр эмтэрч бутран хаагдсан зүрхний минь
Шинээр нэмэгдэх бүрхэвч давхарга нь чи
Надад өөр хэн ч хэрэггүй,
Зөвхөн чи байхад болно.
Харанхуй биеийг минь бүрхэн авч уусгахаас өмнө
Сүүлчийн удаа ч болов наддаа буцаад ирээч.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дуусаа. Ойлгомжгүй, асуух зүйл байвал хэлээрэй.

DU LIEST GERADE
Way Back Home || KSJ || Completed
KurzgeschichtenЧи миний алдагдсан гэр Би чамайг хаясандаа биш Чи дахин оршихоо больсондоо Чамгүй ганцаардал дунд амьдрахаас би залхлаа Чам руу очих миний зам Way Back Home Хайртай хүнээ алдсан хүмүүсийн гунигт түүх Start date: 2018.09.12 End date: 2018.10.13