Хамтдаа очдог байсан ширэнгэн ойдоо хөөцөлдөж тоглоно.
Чи минь хэнээс ч илүү гэрэлтсэн инээдээр инээж, надаас зугтаан гүйнэ.
Харин би чамайг барих гэж араас чинь очно.
Хичнээн удаа чи намайг зогсоосон ч би чам дээрээ ирнэ.
"Одоо энэ урт аялалаа дуусгаад гэртээ хүрээд ир, тэгэх үү?"
Харин чи минь зүгээр л гүйгээд явна.
Зуршил болсон мэт би араас чинь гүйн очно.
Гэхдээ энэ удаад би чамайг барьж чадаагүй.
Тэгээд л сэрсэн.
Эмнэлгийн өрөөнд боолттой гартай.
YOU ARE READING
Way Back Home || KSJ || Completed
Short StoryЧи миний алдагдсан гэр Би чамайг хаясандаа биш Чи дахин оршихоо больсондоо Чамгүй ганцаардал дунд амьдрахаас би залхлаа Чам руу очих миний зам Way Back Home Хайртай хүнээ алдсан хүмүүсийн гунигт түүх Start date: 2018.09.12 End date: 2018.10.13
