Чамайг тэврээд хамаг хурдаараа эмнэлэг рүү гүйсэн.
Тэнд байсан бүх хүнээс чамд минь туслаач гэж гуйсан ч хэн ч тоогоогүй.
Хэсэг бахирсны дараа л эмч нь ирээд тэр даруй хагалгаанд оруулсан.
10 гаруй цагийн дараа эмч нар толгой гудайлгасаар гарч ирэхэд л би ойлгосон.
Чамайгаа алдчихсан гэдгийг.
Чи минь одоо дахиж наддаа ирэхгүй болохыг.
Харин дараа нь чамайг жирэмсэн байсныг мэдсэн.
Чи минь миний мах цусны тасархайг тээж байсан.
Төрсөн өдрөөр минь гэнэтийн бэлэг барих гээд надад хэлээгүй.
Эцэс төгсгөлд нь би өөрийнхөө буруугаас болоод амьдралынхаа хамгийн үнэт хоёр зүйлээ алдсан.
YOU ARE READING
Way Back Home || KSJ || Completed
Short StoryЧи миний алдагдсан гэр Би чамайг хаясандаа биш Чи дахин оршихоо больсондоо Чамгүй ганцаардал дунд амьдрахаас би залхлаа Чам руу очих миний зам Way Back Home Хайртай хүнээ алдсан хүмүүсийн гунигт түүх Start date: 2018.09.12 End date: 2018.10.13