Чиний хөөрхөн алаг нүд над руу асуулт эрсэн харцаар ширтэхэд би зүгээр л явахыг илүүд үзсэн.
Удаан харвал би юу ч хийж магадгүй байсан болохоор.
Тэгээд л би чамайг үлдээгээд явсан.
Харин чи хойноос намайг гүйцээд ирсэн.
"Чи яачихаад байгаа юм? Яасан гэж уугаад байгаа юм?"
"Зүгээр л хүссэн болохоор" гэж хариулахад чи над руу тийм гэхийн аргагүй харцаар хараад цөхрөнгүй хоолойгоор
"Чи ийм хүн биш Жинаа. Миний хайртай Согжин хэзээ ч ийм зүйл хийхгүй."
Тэр мөчид би шууд л чамайг татаж үнссэн.
Дахиж олдомгүй алтан боломж шиг санагдсан болохоор.
Хэдий архи амтагдаж байсан ч чи юу ч гэлгүй эргүүлж үнссэн.
Би энийг л хүссэн.
Намайг хайрлахыг чинь.
Над дээр ингээд ирэхийг чинь.
YOU ARE READING
Way Back Home || KSJ || Completed
Short StoryЧи миний алдагдсан гэр Би чамайг хаясандаа биш Чи дахин оршихоо больсондоо Чамгүй ганцаардал дунд амьдрахаас би залхлаа Чам руу очих миний зам Way Back Home Хайртай хүнээ алдсан хүмүүсийн гунигт түүх Start date: 2018.09.12 End date: 2018.10.13