04. Ядуухан бэр шүү би

2.3K 298 8
                                    

Дахин нэг адал явдал. Өөр нэгэн үйл хэрэг. Хадамаасаа айдаггүй,хадамдаа гүнж мэт үзэгдэж,бурхан мэт хүндлүүлдэг бэр надаас өөр байхгүй биз. Миний хадам "ээж" бусдаас илүү хүндэтгэх сэтгэлтэй, үглэх авьяастай ч өөр маягаар үглэдэг тийм л хүн дээ.

Ээж: Хүнд үйлчлэхдээ ингэж үйлчилдэг хэрэг үү? Бурхан минь гэж! Ядаж наад харцаа зөөлөн болгож болох уу?

Бид өнөөдөр дэлгүүр хэсэж байгаа юм л даа. Даанч нэг дэлгүүрт ортол худалдагч бүсгүйчүүд ээжийг минь хараад мэс засал хийлгэж,хөх томруулсан, амьд үхдэл гэх зэргээр шивнэлдэж байсан юм. Манай хадам өөртөө их анхаардаг ч ямар нэгэн мэс хүргэж байгаагүй гэдгийг би байтугай хүмүүс мэднэ!

Би: уучлалт гуйж чадахгүй юм бол ерөнхий менежир,өөрөөсөө ахмад албан тушаалтнаа дууд! хэмээв. Түрүүнээс хойш чимээгүй зогсож байгаад ийн дуугарлаа.

Тэд даб хийтэл цочих нь тэр. Ээж их л ууртай зогсож байх ба над руу хараад инээмсэглэв. Удалгүй хар хослолтой залуу ирэхэд би бүх болсон үйл явдлыг хэллээ.

Би: Ажлаас нь халдаггүй юмаа гэхэд цалингийнх нь 30%-ийг хасуулмаар байна! Хүн доромжлох хуультай байдаг юм шүү бүсгүйчүүдээ.

Хослолтой залуу биднээс уучлалт гуйж, үнийн дүнгийн 25 хүртэлх хувийг буруулна гэв. Ээжийн царай бараагаад байсан бол татгалзан машиндаа ирлээ.

Долоо хоногийн дараа бид Парис руу нисэж, бид нэгэн загварын шоунд уригдсан. Анхных гэж хэлэхгүй ч хамгийн том шоу учир энгийн мөртөө чамин даашинз өмслөө. Харин хадам маань гоё биетэй болохоор мөрөө гаргасан урт даашинз өмссөн юм.

Ээж: Жундэ аав хоёр чинь зүгээр байгаа?

Би: яавал гэж дээ! Хоёулаа 3 хоног сайхан байж байгаад буцья. Дараа долоо хоногт ээж Канадаас ирэх ёстой шүү дээ.

Ээж: За за тийм дээ. Хөгшин зөнөг,залуу зөнөг хоёр хэд хоног өөрсдөө хоолоо иднэ биз.

Энд тэндгүй алдартай модель дуучид байх ба би тэдний өмссөн хувцас зүүсэн зүүлт ээмэг бөгжийг нь ажиж байлаа.

Ээжийн хажууд нэг эмэгтэй инээмсэглэн зогсох бөгөөд ээж өөрийнхөө эрхэмсэг төрхөө гарган инээмсэглэж байв. Би тэдний хажууд очиход ээж аальгүйтэн инээснээ над руу заан,

Ээж: Миний бэр байгаа юм танилцаач Хэын

Би: сайн байна уу? Ким Хэрин гэдэг.

Ээж: миний бэр хөөрхөн байгаа биз? Миний над дээр ирж чадаагүй охин гэж боддог юм. Хүүгээсээ илүү хайртай гэж.

Ххх: тиймээ хөөрхөн юм. Миний охин ч хөөрхөн шт. Ядаж л ажилтай гэв.

Ямар сонин харьцаатай авгай вэ? Хүн эелдэг яриад байхад сонин зан гаргаад байгаа азарга тахиа байна гээч. Хүний мөнгөөр баяжсан хүүхэн,өөрийнхөө мөнгөөр тэрбумтан болсон хүүхэн гэж өөр юмоо энэ тэр.

Би: Ядаж л би нөхөр болон хадмууддаа хайрлуулдаг гэж хэлэхэд нөгөө авгайн царай бараагаад явчихлаа шүү.

За за тэр яахав тэмээ сайхан амьтан шүү гэж.

Ээж бид хоёр тэндээс холдоод өөр олон загвар өмсөгч болон дизайнеруудтай таарч байлаа. Яг одоогоор би нэрд гараагүй ч энэ хүмүүс шиш болно. Заавал!

Ээж: хоёулаа Парисийн клуб орж сайхан бүжиглэх үү

Би: айн?

Ээж: жоохон саагих уу л гэж?

Би: өөөө, зүгээр ээжээ сайхан буудалдаа дарс шимж сууя л даа

Ээж бодосхийснээ: гэхдээ залуус байхгүй шт

Би: ЭЭЭЖ

Ээж: за за тоглосымдааа! Сүртэй золиг вэ яадаг. Явж мөсөн мөлжүүр авья!

Би: юу яаая, бүх төрлөөс нь иднэ шүү

Ээж: мөнгө дуусчуул яана? Ким Хэрин чи төл

Би: ээж та баяншт

Би: тэглээ ч би бол ядуухан хүн

Ээж: ядуу бол яагаад ядуухан гэж?

Би: нөхрөөсөө жоохон мөнгө авдаг болохоор ядуухан

Ээж:ишшшш!! За явья ядуухан бэр минь.

Ийн би хадам ээжээрээ бараг бүтэн жилийнхээ зайрмагийг авхуулж идсэн юм даа.

---------

Та нар урам өгөхгүй байгаа юм чинь яаж ойр ойрхон орох вэ дээ.

Гэхдээ энэ өгүүллэг 10хэсэгтэй шү

My hubby's mother | completedWhere stories live. Discover now