10. Би ганц бие

3K 343 21
                                    

Үүрийн 4 цагт охин уйлж, босох гэсэн ч босож чадалгүй нүдээ анисаар хэвтэж байлаа. Гэтэл өнөөх бяцханаа чинь гэнэт чимээгүй болчих нь тэр. Уйлж байгаад ээрчихэв үү гэж бодоод ухасхийн босож суугаад хартал би инээж байгаагүйгээрээ инээсэн юм.

Жундэ охиноо тэвэрчихсэн үүрэглэн сууж байв. Хайр гоожуулаад хаячихлаа байна.

Би: хөөе нөхрөө гэхэд тэр зөөлхөн нүдээ нээлээ.

Жундэ: унт унт. Би зүгээр. Чи ядарч байгаа биз дээ

Би: одоо надад өгчих. Би маргааш өдөр унтчихна аа

Охиноо авсны дараагаар хэсэг тэвэрч суулаа. Жундэ орондоо ормогцоо л хурхирч өглөө. Ийм сайн нөхөртэй миний хамгийн том аз шүү. Хэнээс ч илүү намайг гэх сэтгэлтэй, сэтгэл татам залуу.

Охиноо голдоо хийсний дараагаар Жундэгийн гар орж ирэн намайг болон охиноо тэвэрсэн юм.

Өглөө болоход зөнгөөрөө л нүдээ нээлээ. Сайхан өглөө байх чинь вэ айн айн? Ээж хүн болсон юм чинь сайхан намбатай байхгүй бол болохгүй шүү дээ тиймаа. Хажуу тийш харахад охин байхгүй. Юу билээ. Би охинтой болсон гэж зүүдэлсэн юм уу айййн?

Жундэ: нойрсож буй гүнж минь босоорой

Би: охин хаана байна?

Жундэ: ямар охин?

Айн? Юу болоод байгаа юм бээ?

Би: миний охин. Жүрин хаана байна?

Жундэ: Эмээ өвөө нь өглөө аваад гарсан гэм дээ. Охиныг өөр хэн авч явбал гэж дээ. Унтаж байгаад босох юм уу? Би орой эрт ирэхийг бодно оо гэсээр духан дээр үнсэх нь тэр.

Ёооооё! Жирэмсэн байсан үеэ бас зүүд юм уу гэж бодлоо штэ. Уйлахаа шахлаа. Очиж охиноо авах юм ааа гэж энэ тэр. Сайхан боломж гарсан хойно унтаж байгаад босно оо.

---------------------------

Өглөө эрт босож гүйчихээд орж ирэхэд гэрийнхэн босоогүй байв. Тэр хооронд гялс хоол хийхээр болж, хувцсаа солихоор дээшээ гарлаа. Өрөөнд орж ирэхэд Жүрин Жундэ хоёр аав охин хоёр биш гэхвий гэсэн шиг яг адилхан унтаж байдаг байгаа. Инээд хүрээд чанга инээчихгүйхэн шиг өлмий дээр гишгээд хувцасны өрөө рүү явав.

Хоёр золигнууд чинь яах гээд байнаа айн. Базаад авчихмаар.

   Хоол хийж дуусаад таваглаад байж байтал ээж гарч ирэв. Нэг том харснаа хажуугаар зөрөхдөө миний муу бөөөгсөн дээр алгаддаг байгаа. Энэ бүсгүй нээрээ үнэн бүтэхгүй ээ. Хэзээ том болно доо.

My hubby's mother | completedWhere stories live. Discover now