08. Уулзалт

2.3K 247 8
                                    

Таргалж гүйцлээ. Юу бодогдож байна даа гэж үү? Буцаад яаж өмнөх шигээ болох вэ л гэж бодож байна. Манай гурав энд намайг хоол, амттангаар шахаад миний таргалах эсэх тэдэнд хамаагүй юм байх оо. Гэхдээ чихэр хүлхээд буцаагаад гаргадаг байсан үеэ бодохоор бүр уйлмаар санагдаад байх юм. Ямар их зориг вэ Хэрин-а. Яаж тийм гоё чихрийн гаргаад хаячихав даа эхххх.

Гэдсээ илсээр буйдан дээр очиж суухад ээж өөдөөс харж суув. Тэр инээсээр,

Ээж: өлсөж байна уу?

Би ямар хоолны машин юм уу?

Би:үгүй ээ

Ээж: худлаа яриад л. Би чамд зориулаад торт хийлгээд авчруулчихсан. Гүзээлзгэнэтэйг шүү дээ миний хөөөөө

Би: нээрэн гэж үү? Ээж та хамгийн шилдэг нь.

Бурхан өршөөг. Гүзээлзгэнэтэй торт гэвэл би цадсан байсан ч иднэ за юу!!

Код хийх дуулдаж, Жундэ орж ирэхэд би идэж байсан тортоо орхиод тэрнийг очин тосов. Тосов ч гэж дээ очиж үнсүүлдэг л юм. Өөр гэвэл авчирсан амттанг нь аваад гал тогооны өрөө рүү оруулна. Тэгээд л болоо.

Жундэ: миний piggy гүнжээр юу байна даа?

Би: за зүгээр байгаарай хөөе! Гахай арай болчихоогүй байна за

Жундэ уруул дээр үнсээд: анхнаасаа л чи piggy байсан шт. Хувцсаа сольчихоод ирье тэгээд явцгаая.

Би хувцсаа өмсөөд бэлэн болчихсон болохоор ээжийн хажууд очиж суув. Ээж гэдэс илээд охинтой маань ярьж өгнө өө. Хөөрхөн хөөрхөн юм яриад л байдаг юм. Нөгөөх нь ойлгоод байгааг юм шиг байгаан. Ээжээ энэ эмээ жаахан хачин шүү ч гэж хэлдэг юм ккк

Ээж: энэ охиныг том болохоор нь тогооч болгоно оо

Би: өчигдөр мисс гээд байсан яасан?

Ээж: ер нь бодоод байхад мисс болохоор хоол бараг идэхгүй ямаа шиг өвс идэх юм байна. Тогооч болвол сайхан тарган шар авгай болох байхаа.

Өө зааз!

Би: яах гэсэн юм бэ ээжээ. Энэ охин төрөөчгүй байна. Төрснийх нь дараа л ярихад болно биз. Тэгсэн ч нэрээ би өгнө шүү.

Би: дээр өдөр Журин Жэчан ч гэх шиг. Жэчан чинь яг эрэгтэй хүүхэд шиг сонсогдоод байсан за юу. Угаасаа эрэгтэй нэр. Та ер нь нэртэйгээр нь Жерри гэчихээч хө

Ээж: За больё чи миний. Аав нь тэгээд Томас муур юм уу хаашаа юм. Юм л болвол ардаас нь хөөж гүйгээд муур хулгана болох юм байна л даа. За яв яв. Эртхэн шиг ирээрэй миний охин.

My hubby's mother | completedWhere stories live. Discover now