Цаг оройн наймыг заахад хамаг юмаa шүүрсээр гэрээсээ гарлаа. Баларсан юмаа. Унтах хэрэггүй байж. 20 минутын өмнө босоод усанд орж,нүүрээ будаад, үсээ янзалсан гэхэд арай л багадах минут. За өнгөрсөн. Биений зарим хэсэг хиртэйгээ л тууж яваа биз!
Гадаа гарч ирэхэд Жундэ бугуйн цагаа харчихсан машинаа налаад зогсож байв.
Би: Жундэ баларсаан. Би унтчихаж. Хурдан явья! гээд тэрний гарнаас угз татан хаалгыг нь онгойлгоод толгойг нь доошлуулж чихээд өөрөө машины урдуур гүйж зорчигчийн суудалд санд мэнд суулаа.
Жундэ: ёооё! уг нь би үнэн армаанчик байлгах гэж байхад чи нээрээ
Би: юун армаанчик байх! Хоцрох шахлаа. Гялс явья. Ээж чинь хүлээж байгаа анхны өдрөө хоцроод. Би ч яхир хадам эхийн гарт орлоо л доо
Жундэ миний хажууд хөхөрч миний өвдөг дороо чичирч байлаа. Буцаж ирээд хирээ нэг мөр арилгахаас. Хадмын минь ааш сайхан байгаасай. Золиг юмаа унтах хэрэггүй байсан юм!
Жундэ явж байх замдаа баахан дуу дуулж,миний гарнаас атгаад,хөтлөөд үнсээд байлаа. Шүлсдээд байна уу үнсээд байна уу? Энэ ер нь их сонин нөхөр тэ? Би одоо яаж яваад ийм юманд дурлаад сайн болоод араас нь гүйчихсэн юм. Гэхдээ царайлаг л даа.
Би: гэхдээ байнаа хайраа хоёулаа ээжид чинь өгөх юм авсан бил үү?
Жундэ: хэн мэдэх вэ? Би лав аваагүй шүү.
Ийм л нөхөрдөө!
Би: тэгвэл гялс зогс. Аваад очихгүй бол болохгүй штэ! Анхнаасаа аятайхан байхгүй бол үнэхээр араанд нь зуулгана. Манай найз тэгсэн юмаа. Хадам ээж нь аймаар муухай ааш-
Жундэ: жаахан удаан ярь л даа. Авчихсан даа авчихсан. Чи өдөр утсаар ярьж байгаад унтчихсан биздээ. Шүлсээ гоожуулаад хурхираад л байсан. Түрүүн авчихсан. Найз залуугаа юу гэж бодоод байгаа юм.
Ёооё! Ядаж нэг нь ухаантай юм байна. Бүр унтчихсан гэхээр л өөртөө гомдоод байх юм. Ийм тэнэг шт чи Хэрин-а!
Том зоогийн газрын үүдэнд зогсоход машин авч яваад гарч ирэхээр буцаагаад өгдөг нэг залуу зогсож байна. Жундэгийн нэр төрийг бодоод гаралгүй суугаад л байлаа. Жундэ ч бууж нөгөө залууд юм хэлж байснаа шууд цаашаагаа яваад өгөв. Тэгснээ ганцаараа явж байсан эмэгтэйг хөтлөчих нь тэр. Түрүүний үгээ буцаалаа. Тэр тэнэг юм байна.
YOU ARE READING
My hubby's mother | completed
FanficХүндэт ноёд хадагтай нараа та бүхэнд нөхрийнхөө ээжтэй хамт хийсэн паянгуудаа сонирхуулья! Нэг нууц хэлэхэд "тэр үнэхээр балай хүүхэн шүү" 400 дэх Follows-той болсны бэлэг💙