Жирэмсэн хүн гэдэг юутай гаслантай!
Өглөө сэрээд өлсөнө, өлсөөд идмээр байгаа хэр нь дотор муухайрч бөөлжөнө.
Цаанаасаа л гомдоод,эрхлээд туниад байгаа юм шиг санагдаад байх юм. Хүүхэд маань над шиг ийм гомдомхой,идэмхий,тэнэг, дандаа л хачин юм ярьж явдаг болоод төрчихвөл яана аа? Зүгээр байгаа? Бүрэлдүүлсэн аав нь ч бас тийм ч сайн нөхөр биш шүү дээ. Над шигээ л юм байдаг юм сан.Би нөхрөө сэрээхийн тулд янз бүрийн арга ашиглалаа. Энэ хачин динозавр шиг юм чинь ажил ажил гээд тоохгүй юм байна шт! Ганц эхнэртэй юм байж аятайхан айлгачихгүй бөмбөг залгиулчихаад өөрөө ангайгаад унтаад байх юм. Ер нь шааал сонин санагдчлаа!
Би: Хөөе! Хөөе! КИМ ЖУНДЭ БОСООЧ ЭЭЭ! гэж чихэн дээр нь ориллоо. Мэдээ алга!
Би: ЁОООЁ ЖУНДЭ ХҮҮХЭД ХҮҮХЭД ТӨРЛӨӨ ЯАНА АА ӨВДӨӨД БАЙНА
Тэр бондгосхийн босож ирснээ гэдэс рүү тулаад суучихав.
Жундэ: Яана аа гарч ирж болохгүй шүү. Буцаад ор. Аав нь энд байж байя. Яах юм бэ буцаад ор гээд нойрон дундаа хэлнэ.
Тэнэг ч амьтан бол доо!
Би: босоод надад гүзээлзгэнэтэй зайрмаг аваад ир ноён Ким
Жундэ толгойгоо сэгсрээд эргээд орондоо оров. Би муухай царайлсаар тэрний өгзөр рүү пад хийтэл нь алгадаад орноос босоод өрөөнөөс гарлаа. Муу өөдгүй,залхуу гахай!
Доошоо буусаар гал тогоонд орж ирэхэд ээж хоол хийгээд зогсож байлаа. Үйлчлэгч хийхгүй яагаад ээж хийгээд зогсож байдаг билээ?
Би: ээжээ юу хийж байгаа юм? Үйлчлэгч хаана байна? Яагаад намайг дуудаагүй юм бэ гээд тэрний хажууд зогслоо.
Ээж инээмсэглэсээр: өнөөдөр Нам дүү чөлөө авсан. Дээрээс нь чамд хоол өгөх гээд гэв.
Би тэрний хажууд туслан зогсож байхад аав гарч ирж томорч байгаа гэдсийг минь илээд буйдан дээр очиж суулаа. Ганц хүүтэй тэдэнд дахин нэгэн бяцхан ертөнц бий болсон болохоор тэд намайг яг л хатан шиг үзэх юм. Эрүүл саруул төрөөд аав ээжээр ачийг нь харуулахыг л хүлээж байна даа.
Ээж: өнөөдөр аав ээж нь буцаад Канад явж байгаа юу?
Би толгой дохиод: мм, ирсэн ажлаа амжуулсан гэнэ лээ. 3 сарын дараа дахиж ирнэ гэсэн.
Хоол болж, би дээшээ гараад Жундэг сэрээх гэж ортол манай хүн усанд ороод цэмбийчихсэн гарч ирэх нь тэр. Ойрд тендер энэ тэр хувцсаа ч солих завгүй яваад байсан чинь овоо нэг өнгө зүс орчихжээ бас айн.
YOU ARE READING
My hubby's mother | completed
FanfictionХүндэт ноёд хадагтай нараа та бүхэнд нөхрийнхөө ээжтэй хамт хийсэн паянгуудаа сонирхуулья! Нэг нууц хэлэхэд "тэр үнэхээр балай хүүхэн шүү" 400 дэх Follows-той болсны бэлэг💙