(Уг булан нь анх 2018 онд эхэлж байсан болно)
Сайн байцгаана уу? Индранил нь ахиад л нэг шинэ булангаар та нартайгаа уулзаж байна. Энэ удаад та нарын хичээл сурлага, амьдралд хэрэг болохуйц гоё зөвлөгөөнүүдийг оруулах болно. Ихэнх нь миний туршлага суусан зүйлс тул та нар мөн амьдралдаа хэрэгжүүлж үзээрэй!
Мөн зөвлөгөөний булан маань долоо хоногт 2-3 хэсэг орно.Stay tuned, peaches!
🍑
Хэрхэн төвлөрч хичээлээ хийх вэ?
-Энэ нь сонсогдож байгаа шигээ бас ч тийм амахан зүйл биш шүү. Чи мэдээж хичээлээ сайн хийх хэрэгтэй ч, цаанаасаа ч юмуу, эсвэл нэг л тав тухгүй санагдаад болохгүй байна уу? Энэ үед бид бүгд шантраад дараа хийе, эсвэл орой болъё гэчихээд лазантаж хэвтсэний дараа шөнөжингөө хийж суугаад, өглөө нь балардаг л биз дээ?
Яг наад асуудлыг шийдэх гарцыг бид энд ярилцах гэж байна.
Яаж төвлөрч суух вэ? Үүн дээр би чамд 8 ширхэг арга хэлье!1. Сонирхолтой, хөгжилтэй болго.
-Энэ дэлхий дээр уйтгар гунигт дуртай хүн гэж хаана ч байхгүй! Харин бидний ихэнх нь хичээл хийнэ гэхээс л үстэй толгой нь арзайдаг шүү дээ. Тэгэхээр, зүгээр л сонирхолтой байлга. Шинэ хичээлийн хэрэглэлүүд ав. Хичээлийн дэвтэрийн хавтсан дээрээ гоё стикер наагаад үз.
Хичээл тарахад чи "Өнөө орой 2-3 цаг хичээлээ хийж сууна даа! Ура!" хэмээн чамайг баярлуулах нэгэн аура үүсгэ.
Миний хувьд гэвэл надад 10 ширхэг тодруулагч бий. Тэд нартаа үнэхээр их хайртай. Тэд надад хичээл хийх урам зоригийг минь өгдөг гэх юмуудаа?
Би амралтын өдөр өглөө эрт босоод шууд хичээлийн ширээ рүүгээ зүглэн, ширээн дээр хэвтэж буй олон өнгийн тодруулагчуудаа харчихаад л шууд хичээл хиймээр санагддаг шүү. Хихи, тийм тул хамгийн чухал нь хичээлээ сонирхолтой байлга.
Заавал мөнгө үрж олон янзын чимэглэл ав гээгүй юм шүү. Жишээ нь чи өөрийнхөө өрөөг дүүрэн алдартнуудын хэлсэн ишлэл, чамд урам өгөх хэдэн мөртүүдийг нааж болно. Тэмдэглэлийн дэвтэр дээр өнөөдөр юу юу, ямар хичээл хийсэн, маргааш юу хийхээ тэмдэглэж бичиж бас болно.2. Хичээлээ хийхгүй орхиж буй чи, хийгээд сууж буй чи-г харьцуулж үзэх.
-Би хааяа төсөөлдөг юм л даа. Орон дээрээ залхуураад хэвтэж байхдаа, өөртөө ямар их урам хугардаг гээч. Тийм тул би шууд төсөөлж эхэлдэг. Би хичээлээ хийвэл маргааш өөрөөрөө ямар их бахархаж, багш нар ч намайг их магтана даа! Хийгээгүй хүүхдүүдийн хажууд би үнэхээр сайнаар өөрийгөө мэдрэнэ гээд л. Харин хийхгүй бол би маргааш нь ямар ичгэвтэр байдалд орох болоо?
Тэгэхээр, жаахан залхуурах гээд байвал ингэж төсөөлөөд, одоогийн үйлдэл чинь ирээдүйн чамд ямар нөлөө үзүүлэх талаар сайтар бодоорой!3. Pomodoro арга.
-Ахх, энэ арга л өмнө жил миний аминд орсон шүү. Энэ арга миний хамгийн хайртай нь тул би одоо шивнэж ярьна шүү!
*шивнэх*
Жишээ нь би философийн даалгавраа хийгээд суулаа л даа. Миний хамгийн дуртай хичээл тул би 1 цаг 30 минут суулаа гэж үзье. Цаг явах тусам миний сонирхол бууран буурсаар, сүүлд нь араас нь оочирлож буй дуусаагүй даалгавруудыг хийж чадалгүй орондоо ороод хэвтчихлээ!
Тэгвэл pomodoro арга нь энэ асуудлыг бараг бүрэн төгс шийдээд өгчихсөн дөө.
15 минут хичээлээ хийгээд, 3 минут амрах.
Чи хүсвэл 30 минут суугаад, 6 минут амарч болно.
Энэ арга чамайг бараг бүхэл өдрийн турш анхаарлыг чинт сарниулахгүй хичээлийг чинь хийлгэж чаднаа.4. Яагаад чи хичээлээ хийх ёстойгоо ойлгох.
-Ямар нэгэн зорилго, онилгоогүй бүтдэг, бүтээгддэг ажил гэж хаана ч байхгүй шүү! Чи арай учрыг нь ч ойлгохгүй хэдэн тоо холбож суугаа юм биш биз дээ?
Бүх зүйлийг утга учиртай байлгах хэрэгтэй.
Би хичээлээ хийн, жилийн эцсийн шалгалтанд бүх хичээл дээр 95% аас дээш үнэлгээ авна! Энэ нь миний ирээдүйн их сургуульд ороход маш чухал гэх мэтчилэн.
Энэ арга бас л утсаараа оролдоод, хоол идээд сууж байгаа чиний хар өгзгийг шууд босгон хичээлийн ширээн дээр чинь авчрах өлзийтэй.
*наргиан байв. Би ч бас америк хэв маягаар бичиж үзмээр л байна шүү дээ*5. Мотивацтай болох.
-Ер нь нэгдүгээр аргатай их төстэй ч маш том зүйлээрээ ялгаатай.
Жишээ нь би инстаграм дахь хичээл хийгээд зургийг нь тавьдаг хүмүүсээс мотивац буюу идэвх, урам зоригоо авдаг. Тийм тул чи ч бас мотивацтай болох хэрэгтэй байх нь. Ккк6. Утас, нөтбүүк, зурагт....
-Энэ хэдэн дуракуудтай ер нь их тулалдана шүү. Чи сайн сурагч болохийг хүсэж байвал эд нараар оролдож хайран сайхан хичээл хийж суух цагаа үрэхгүй байх хэрэгтэй тул би яг оролдохгүй ээ гэсэн бичгээ гарын үсэг, наториатаар баталгаажуулаад Индранил дээр аваад ирэх хэрэгтэй.7. Гол нь анхаарлаа төвлөрүүлэх!
-Хичээл хийж сууж байгаад гэнэт ангийнхаа тааруу харилцаатай нэг охин чамайг юу гэж муулж байсан талаар бодоод, уурлан утсаа шүүрч аваад инстаграм луугаа ороод сайн найздаа очоод ханатлаа муулмаар санагдах үе байдаг. Тэгээд нэг мэдэх нь шөнө дунд
хүртэл найзтайгаа чат бичээд суучихсан байх нь тэр. Ширээн дээр чинь олон даалгаврууд чамруу шоолсон аятай ширтэнэ.
Бурхан минь!
Тийм тул хичээл хийж буй явцадаа өөр зүйлд битгий анхаарлаа хандуулаарай! Илүү дутуу янз бүрийн юм битгий бодоорой!8. Дуу сонсох.
-Төвлөрч суухад бараг хамгийн хэрэг болдог зүйлс шүү. Хэрэв үгтэй дуу сонсоход анхаарал сарних гээд байвал White Noise сонсоод хичээлээ хийгээрэй!🍑 Өнөөдрийн хэсэг энд хүрээд дууслаа! Сэтгэгдэлээ бичин, мөн чамд асуудал тулгарахад яаж шийддэг талаар бусад уншигч нартай хуваалцаарай!
YOU ARE READING
-Study Tips-
RandomKeep calm and study hard~~ Хувиас өгөх зөвлөгөө, хичээлийн холбогдолтой tips📖 Sharing my life experiences, study techniques and hacks to you all. Enjoy the tips and good luck 📖