6. Өөртөө сэтгэл хангалуун амьдрах 🍑

1.1K 86 14
                                    

Бид бүгдэд л шантрах үе байдаг. Үнэхээр хэцүү шүү. Энэ үед бид өөрсдийгөө есөн жороор нь л доромжилж басдаг.
Толинд хараад,
"Би юм чинь мэдээж юу гэж чаддаг юм? Ямар арчаагүй юм бэ? Бусад хүүхдүүд ийм байхад хажууд нь би юу вэ? Бурхан минь!"
Толгойд нь иймэрхүү бодол орж ирээгүй хүүхэд гэж байдаггүй. Үнэн шүү. Бүгд л өөртөө гутрах үе бий. Энэ үеийг хэрхэн давж гарсан тухайгаа болон, цаашид өөртөө хэрхэн сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах аргуудаа би та нарт танилцуулъя.

🍑Өмнө жил яагаад ч юм бараг алга болчихсон тэр өсвөр насны сэтгэл санааны гутрал гээч зүйл нь надад тохиолдчихов оо.
Надад үнэхээр төвөг уддаг байсан зан минь өөртөө дэндүү том шалгуур, зорилго тавьчихаад, түүндээ хүрж чадахгүй болохоор шантраад, өөрийгөө үзэн ядаад, гутардаг байсан.
Тийм болохоор би өглөө босохоос орой унтах хүртэл "яагаад би энэ дэлхий дээр амьрдаад байгаа юм бол? Надад туслах хэн нэгэн байдаг болов уу?" гэх мэт бодлууд толгойг минь дүүргэдэг байсан. Сүүлдээ энэ нь,
"Би бол үнэндээ хэнд ч хэрэггүй амьтан. Би үхвэл таарна" гэх муухай бодлууд болж хувирсан. Олон нийттэйгээ, ангийн хүүхдүүд, ойр орчинд намайг хүрээлэн буй хүмүүстэй би өөрийгөө дандаа харьцуулна. "Би яагаад ийм юм бэ? Аав ээж минь ийм арчаагүй охинтойгоо олж мэдээд яах бол?" гээд, үнэндээ энэ дуу хоолойнууд намайг дотроос минь идэж эхэлсэн. Хамгийн гол нь, эд нар миний дуу хоолой биш, хэн нэгэн намайг дотроос минь удирдаад байх шиг байсан. Бүгд л надаас илүү юм чаддаг, илүү арчаатай мэт санагдаж эхэлсэн тул,
сүүлд нь ойр орчин дахь хүмүүстэйгээ би бүгдэнтэй нь холбоогоо таслахыг хүссэн.
I was useless.
Энийг сэтгэл гутрал гэдэг болов уу, эсвэл би жижигхэн зүйл дээр сүржигнээд байна уу, ккк.
Наддаа бол энэ үнэхээр хэцүү байсан. Бараг энэ байдалтай 8 сар болсон байх.
Тэгээд би сүүлд нь "ингээд гомдоллоод байх юм бол энэ том хар нүхрүүгээ улам доошлон унана. Харин эсрэгээрээ би тэмцэх хэрэгтэй юм байна." гэдгийг ойлгон тэмдэглэл хөтлөн, өөртөө урам зориг өгөх үгсүүдийг бичин, бас өөртэйгөө ярилцдаг болсон.
Хамгийн сүүлд нь би энэ амьдралд өөрөө өөрийнхөө хамгийн том туслагч, хамгийн том хамтрагч нь гэдгийг ойлгон, буцаж хэвийн болсон доо. Би өөрөө өөрөөрөө л би өөрөө болно гэх юмуу даа. Эргэж харахад намайг гунигтай болгож байсан зүйлс, хэцүү санагдсан, надад үнэхээр том асуудал шиг санагпаж байсан зүйлс үнэндээ ямар өчүүхэн жижиг зүйлс байсныг анзаарсан шүү.
Тэгвэл өөртөө хэрхэн сэтрэл хангалуун амьдрах вэ?🍑

1. Хэзээ ч битгий харьцуул.
-Хэзээ ч! "Алим гадил хоёрыг хооронд нь, гадил шар байхад алим улаан байна. Ямар тэнэг юм бэ?" гэээд харьцуулаад байвал ямар ч утгагүй сонсогдож байгаа биз дээ? Өөрийгөө бусадтай харьцуулна гэдэг яг ингэж сонсогддог. Чи цорын ганц шүү дээ ;)

-Study Tips-Where stories live. Discover now