19. Scholarship 🍑

972 79 5
                                    

Нэг хэрэгтэй мэдээлэл оруулахыг хүслээ. Тэтгэлэг авахад яах ёстой вэ?
🍑Хувьдаа би ганцхан л удаа авч байсан. 3 удаагийн оролдлогоор шүү. Тийм болохоор би ер нь зөндөө зүйл анзаарч харсан. Тэтгэлэгт хамрагдахаас өмнө зайлшгүй мэдэх шаардлагатай, ерөнхий хэдхээн зүйлс байна. Цааш дэлгэрэнгүй, нарийн ширийн зүйлсийг өөрсдөө судлаарай. Өөрийнхөө төлөө хөдлөөрэй. 😊
Мөн адил энгийнээр ингэ тэг гэсэн интернэтээр байдаг зөвлөгөө өгөхгүй ээ. Өөрийн алдаан дээрээс жишээ авч ярина.
Ер нь тэтгэлэг авахад хамгийн том хүчин зүйл нь сургуулиа, тэтгэлэг олгож буй хүнийг судлах л юм байна лээ. Би анх орж байхдаа ииих жоохон дээрээ тэр сургуульд анх шилжиж орж ирж байсан. Тэгээд бараг амьдралдаа анх удаа тийм зүйлд ороод, мэдээж тэтгэлэг аваагүй эээ, ххи.
Дараачийн жилээр арай гайгүй хэлээ сураад, сайн ярьдаг болчихоод, их л итгэл найдвартай ортол бас ч чадаагүй. Тэгээд анх их гайхсан юм. Яагаад чадахгүй байна вэ? Яг юу болохгүй байгаа юм.
Тэгээд жаал жуул интернэтээс тэтгэлэг яаж авах вэ энээ тэрээ гээд судлаад үзтэл, 'судалгаа' гээч зүйл нь их чухал гэж олон сайт дээр бичсэн байх юм. Тэгээд л тэтгэлэг авсан хүүхдүүдээс юм асууж, сургуулийн вэбсайт дээр захирлын товч намтрыг унштал тэрээр урлагт их дуртай хүн гэж гарч ирсэн байдаг юм. Тэгтэл би хоёр дахь удаагаа тэтгэлэгт орохдоо захиралтай хамт ярилцлагад орсон. Тэгээд надаас урлагт дуртай юу гэж асуухад нь би
"Дуртай ч гэсэн надад чадах зүйл байхгүй" гэж хэлээд баларсан байдаг. Тэгэхээр нь гурав дахь хичээлийн жилдээ ихэд тактиктай орлоо. Ваттпаддаа ч юм идэвхтэй бичиж, хичээлдээ улам мэрийн, сургуулийн бүжгийн хамтлаг, ямар нэгэн концертэнд их орон, захирлынхаа нүдэнд өртчих гээд бүх юманд өөрийгөө сорьж эхэллээ. Угийн ч би бүжиглэх их дуртай. Тэгээд 3р улирлаас манай сургууль дуун жүжиг буюу мьюзикл (ингэж бичих үү?) зохион байгуулдагт нь би энэ тэрүүгээр гүйж байгаад ашгүй нэг орчихсон.
Өнгөрсөн жилийг юугаар үнэлэх вэ гэвэл би урам зориг л гэх байх даа.
Ингэж их цаг хугацааг их идэвхтэй өнгрүүлж байтал 4р улирлын эхэнд манай сургуулийн тэтгэлэг зарлагдлаа. Үүнтэй ч давхцан миний зүрх пал хийгээд л явчихсан. Яах ийх талаар мэдэхгүй олон зүйлд санаа зовсоор, хэлэх үгээ бэлдээд, хэдэн хоног нойр хоолгүй амьтан явав. Би тэр үеийг бүр үнэхээр тод санаж байна. Тооны хичээл орж байсан. Хүүхдүүдийн нэрийг эхнээс нь нэг нэгээр нь дуудаад л.
Түрүүлээд ярилцлагад орсон хүүхдээс дарааллаа хүлээж буй хүүдүүд юу асууж байсныг асуугаад л. Тэгээд эцэст нь миний ээлж болоод ороод ярилцлагадаа орсон. Тэгээд би хийсэн бүх зүйлээ ярьж, гол нь өөрийгөө гол тэтгэлэгний төлөө бус өөрийгөө хөгжүүлэхийн тулд өмнө нь өнгрүүлж байгаагүй их хөдөлмөрч, үр бүтээлтэй жилийг өнгрүүлсэн гээд л үнэнээ хэлтэл тэгээд толгой дохиод л өнгөрсөн. Дараа нь тэгээд
тэнцчихсэн байсан даа.
Эд нарыг дурьдаад яг юу хэлэх гээд байна вэ гэхээр,
Нэгт чи хөдөлж, үр дүн гаргаж байж л авч чадна.
Хоёрт судалгаа сайн хий. Ямар чиглэлээр тэтгэлэг их олддог, яаж олддог гээд л.
Гуравт, идэвхтэй бай. Спортонд дуртай бол спортоороо сайн хичээллэ, хөгжим тоглодог, зураг зурдаг, дуу дуулдаг хамаагүй. Өөрийн сайн чаддаг гэж нүүр бардам хэлэх нэг зүйлтэй бай.
Зөвхөн хичээл бус олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, "нийтийн тусын тулд" амьдараарай.
Юу гэдгийг нь мэдэхгүйгээр ямарваа нэгэн зүйлд оролцож болохгүй шүү. Цагийн гарз байдаг юм билээ. За та бүгдэд амжилт!!!

🍑Peachystudying гэх грүпп дээрээ иймэрхүү хэрэгтэй мэдээллүүд оруулдаг шүү🍑

-Study Tips-Where stories live. Discover now