2: цонх

287 25 0
                                    

Хичээлээ хийчихээд тамхилах гэж цонхны тавцангаа налан зогсоход өөдөөс бас нэгэн хүн тамхи баагуулчихсан зогсож байх нь тэр.
Өнөөх хүн инээд алдан "Бид хоёрын өрөө өөд өөдөөсөө харсан бололтой....Танилцъя" гээд тэр гараа сунгалаа бидний цонх үнэхээр ойрхон юм гар сунгаад л хүрчхээр

"Мэе Ин" гээд түүний гараас барихад тэр "Крис Вү" гээд дахиад л инээлээ.

Миний дургүй хүрж байна яагаад түүний үйлдэл бүр нь миний толгойг дүүргээд байгаа юм бэ?

Түүний богино ханцуйтай цамцны цаанаас нь гэрэлтэх түүний эгэмний яс, утаагаа сорон үлээх бүрт нь хөдлөх төвөнх гээд л тэр миний харж байсан хамгийн төгс нэгэн байлаа.

Харин түүний сэтгэл ямар бол сэтгэлийг нь мэдэрмээр байна.

"би арван найман настай чи?"
Гээд тэр нэг хөмсгөө өргөн асуув

Би сорчихсон байсан утаагаа үлээгээд "арван зургаа" гэхэд тэр нүдээ багахан томруулаад "Хөөх гэхдээ чи тамхи татаж болж байгаа юм уу?"

"Өөрөө бас 21 хүрээгүй л байлтай?"

"Заза тиймдээ би ямар сайн хүн биш чамд ингэж хэлэх эрх байхгүй байх"
Ингэж хэлэхдээ тэр багахан инээд алдлаа. Байнга л инээх юмаа

"Тийм шүү тийм эрх хэнд ч байхгүй"
Утас минь дуугаран очиж автал ээж аав хоёр 7 хоног очиж чадахгүй болчихлоо япон явна үеэл ах лэе ийг чинь явуулчихсан шүү гэж хэлээд яаран утсаа тасаллаа.

Лэеийг  ямар хүн гэдгийг надаас өөр нэгэн мэдэхгүй нь харамсалтай.

Хэсэгхэн хугацаанд Крис тэй сайхан яриа өрнүүлэн хаалганы хонхны чимээгээр би лэед хаалга онгойлгож өгөхөөр буулаа.

Тэр спорт цүнхтэй хувцсаа нүүрлүү минь шидээд шууд л үүдээр орж ирээд цамц футболк оо тайлан явсаар гал тогоо орохдоо тэр дотуур хувцаснаас өөр зүйлгүй ус уун зогсон.

Би газраас түүсэн хувцсаа цүнхтэй нь хамт түүнрүү шидээд "Заваан амьтан минь наад хувцсаа өмс!" гэхэд тэр жуумалзан инээгээд " Чи ахыгаа хараад дурлачихгүй юм байгаа биздээ" гээд надруу алхана

• 3PM • MGLWhere stories live. Discover now