8|нурам|

183 24 6
                                    

Хотын захад ирэн юугаа ч үл мэдэж энд ирсэн би машинаас буулаа гурван цаг тавин зургаан минут . . .

Машинаа модны захад тавин бид дээш алхах зуур тэр гараас минь хөтлөх үед Лэе ийг алах үеээ бодохоос ч сайхан мэдрэмж төрөх нь гайхалтай.

Крис нүдээрээ инээмсэглээд
          -Маргааш бороо орох тул бидний мөр харагдахгүй. Тийм болохоор нээх их нотлох баримт энэ тэр үлдэхгүй.

Дээшээ арав гаруй минут алхсаны эцэст нэгэн байшингийн гадаа ирэхэд үдэшлэг болж буй мэт чимээ сонсогдох ч гадаанаа ганц ч хүн үл харагдана.

Крисийг гадаанаас нь дүрсэлбэл саарал биеийн тамирын хослол хар NIKE брэндийн спорт гутал өмссөн нь түүнийг хэн нэгэнтэй аллага үйлдэхээр үл харагдуулна.

Тэр шууд л байшинруу явж ороод архи тамхинд хөлчүүрхэн хөдлөх хүмүүс дунд алхахдаа миний чихэнд.

         -Манай найзын үдэшлэг байгаа юм. Санаа бүү зов.

Би ч үнэндээ нээх их санаа зовсон зүйлгүй түүнд итгэн түүний араас алхаж байсан тул энэ үгэнд нь толгой дохиход
   
Нэг сандал руу заагаад

          -Тэнд сууж бай би нэг хүн дагуулаад гарж байя машиндаа суучхаад зурвас бичихээр гараад ирээрэй.

          -За

Түүний заасан текний сандал дээр очин суугаад түүнийг холоос ажиглана. Тэр нэгэн өндөр цайвар царайтай урт нүдтэй залуутай их л хөгжилтэй зүйл ярьсан мэт хэсэг инээж ярилцаж байгаад тэд хоёр тийшээ салаад явчхав. Крис хөгжмийн аянд тохируулан биеэ зөөлхөн хөдөлгөсөөр нэгэн богино банзал хөхнийх нь тал нь ил гарчихсан хориос хорин гурван насны гэмээр эмэгтэйтэй яриа өрнүүлэн нэгнийхээ чихэнд үгс шивнэлдэх нь хараал идсэн тэр эмэгтэйг алах хүслийг минь илүү хөдөлгөөд авах шиг.

Удалгүй тэр өнөөх эмэгтэйд машиныхаа түлхүүрийг өгөхөд эмэгтэй өсгийтэй гутлаа тачигнуулсаар урдуур минь гарахдаа хэдхэн цагийн дараа хэрэггүй хүйтэн цогцос болохоо мэдээгүй л биз.

Тэр надад түүнийг ална гэж хэлээгүй байтал би яагаад ийм өөртөө итгэлтэй байна вэ?

      Крис над руу •гараад ир• хэмээн зурвас бичихэд нь энэ заваан үнэртэй газраас эртхэн гарсандаа баяртай байх шиг.

Машины наана ирэхэд крис жолоочийн хажуу талын суудал дээр өнөөх хүүхнийг дээрээ суулгачихсан үнэсэлдэж байх нь хэзээ ч гүн толбо үлдэж байгаагүй сэтгэл гэгчийг минь тамхи мэт маш хурдан баагиулаад үнс нурам  төдийхөн болгочхов.

Очин цонхыг нь тогшиход эмэгтэй надруу хөмсгөө зангидан харах бол крис уруулынхаа буланд инээмсэглэл тодруулан ярив
         -Өө дүүгээ мартчихсан байна чиний гоо үзэсгэлэнг хараад алмайрчхаж

одоо үнс нурам ч салхинд хийсчихлээ

Хөмсгөө зангидсан байсан эмэгтэй найланхай дуугаар инээд алдсаар крисийн хацрыг илэхэд крис
         -За одоо бид гэртээ харьлаа харж байгаа бол би дүүгээ хардаг хүн

          -Зүгээрээ би хамт харъя. Энэ хүүхэн амьдралынхаа туршид хийсэн олон алдаанаасаа хамгийн бурууг нь хийж байгаагаа мэдэхгүй нь харамсалтай.

Үнэндээ инээх байтугай инээмсэглэхээс дургүй хүрж байсан ч би чадахаараа инээн
           -Тэг тэг.

_________

• 3PM • MGLWhere stories live. Discover now