-------------------------------------------------------------------------------------------------------------------
Хичээлийн цаг дуусаж тарах хонх дуугарлаа Жонгүг тиймээ ингэж тарах гэж би хичээлд суух ямар дургүй гээч гэсээр жуумалзана. Түүний энэ жуумалзалт үргэлж болохгүй зүйл сэтгэж байгааг нь илэрхийлж байдаг юм. Намжүн магадгүй бид орой шөнийн клуб орж болох юм гэнэ Жимин тэр сонирхолгүй ээ зүгээр өнгөрсөн долоон хоногийн охидуудтай уулзвал ямрав гээд их л сайхан санаа гаргасан хүн шиг тэдэнрүү харна. Харин Хусог надад илүү дээр санаа байна гэсэнд бүгд Хусогруу харан анхааралтай гэгч нь чих тавина. Хусог бид Жин Суна хоёрын үерхэлийн тухай ярилцах хэрэгтэй байх. Эд хэтэрхий хурдан үерэхчихлээ мэдээж хэзээ ч төсөөлөөгүй хүмүүс гээд надруу харна. Намайг бид үерхээгүй ээ гэхийн завдалгүй Жин бос Суна бидэнд ажил байгаа гэсэнд тэд Жин өнөөдөр ширүүн байна шүү гэж инээлдэнэ. Энэ үеэр Юнги Суна явцгаая гээд миний хажууд ирэв би тэгье гээд цүнхээ үүрэх хооронд Жонгүг Юнги андаа түрүүлээд явж байхгүй юу хосуудад хийх ёстой зүйл байна.
Юнги: юу найз охин *гайхах
Би: Юнги тийм бишээ гээд гарнаас нь атгахад Жимин эелдэгээр мөрөн дээр минь дараад Суна буцаад суухгүй юу гээд инээмсэглэнэ тэр үнэхээр намайг дарамталж чадаж байлаа. Юнгиг явсаны дараа ангид бид хэд л үлдээ Жин та нар явахгүй юмуу гэсэнд Жиминээс бусад нь бид яг юу болоод байгааг мэдмээр байна гэнэ. Жин Жимин бүгдийг нь мэдэж байгаа тэр яриад өгөх байх явъя Суна !
би: За гэхдээ хаашаа * суудлаасаа босох
Жин: Чи өлсөж байна уу
Би: үгүй
Жин : би өлсөж байна надад хоол хийгэад өг
Би: би хоол хийж чададгүй
Жин: тгвл би хийж өгий чи ид
би: би гэрлүүгээ явмаар бна
Жин: манайд очисныхоо дараа гэрлүүгээ яв ***Биднийг Жинийн гэрт очход ахимаг насны эгч зөрөн гарангаа залуу ноёнтоон аав чинь таныг Америк явуулах талаар дахин бичиг баримт явуулж та сонирхоод үзээрэй ширээн дээр нь тавьсан мөн хоол хийгээд үлдээсэн залуу ноёнтон та одоо гэртээ ирээ гээд толгойг нь илэнэ. Энэ үед Жин яг л эрх муур шиг санагдав би чинь юугаа бодоод байнаа
Би: Чи ганцаараа амьдардаг юмуу
Жин: Тиймээ чи юу идмээр байна
Би: би юм идмээргүй бна
Жин: өлсөхгүй байна уу
Би: тиймээ
Жин: би ганцаараа хоол идэх дургүй хажууд байж бай ***
Тэр хоолоо идэж дуусаад намада кино үзэхийг санал болголоо бид ME BEFORE YOU гэх киног үзсэний дараа Жин энэ кинонд гарч байгааг би жинхэнэ хайр гэж боддог. Тэр Уллиам хайртай ч түүний хүслийг хүндэтгээд нойрсуулдаг нь надад таалагддаг гээд инээмсэглэв. Харин нүд минь бүлцийтлээ хавджээ тэд бие биедээ хайртай болсон цагаас нь би уйлж эхэлсэн болохоор тэр байх. Жин инээмсэглээд чи уйлсан ч хөөрхөн байна нүд чинь хавдсан ч хөөрхөн байна гээд чийгтэй сормуусанд минь хуруугаа хүргээд аажуухнаар надруу ойртов. Би явлаа Жин одоо явж болно биздээ гэж намайг хэлэхэд Жин чишшш чимээгүй энэ аниргүйг битгий эвд гээд ядам хуруугаараа миний уруулыг дарав. Жин миний нүүрнээс 4см орчим зайнд өөрийн нүүрийг ойртуулаад надруу удаан гэгч нь ширтэж байв. Ширтэх явцдаа тэр үе үе нуухан инээмсэглэнэ. Дараа нь гараараа миний нүүрэнд хүрэв эхлээд дух хөмсөг нүд хацар уруул хамрын сүүлд тэр хамранд минь хүрэв энэ нь үнэхээр хачирхалтай бас миний инээдийг хүргэж байлаа. Тэр гараа аваад уруулаа миний хамарны үзүүр дээр хүргэхэд нь биеээр минь цахилгаан гүйх шиг л болоод явчихав намайг цочиход Жин инээгээд уруулнаас илүү хамар хөөрхөн байна гээд миний толгойг яг л түрүүний хөгшин өөрийх нь толгойг илсэн шиг илнэ. Энэ өөрт нь их тааламжтай байгаа бололтой тэр инээмсгэлсээр л байв яг л энэ агшинд би түүнээс өмнө нь харж байгаагүй бүхнээ харах шиг. Сургууль дээр байх муухай ааштай биеэ тоосон Жин ор сураггүй алга болчих шиг . . . Би түүний нүд хамар уруулыг ээлжлэн харна . Би явлаа гэж намайг шивнэхэд Жин битгий яваач гэж эелдэгээр надаас асуулаа цаг орой болсон болохоор би явах хэрэгтэй гэж түүнд тайлбарлаж түүнээс өмнөхөөсөө арай илүү хол зайг би болгон хойш наллаа. Жин чиний үнэр үнэхээр сайхан гээд хүзүүг минь үнэрлэв. Би сандарсандаа
Жин боль боль гэсэн шүү гэж амандаа бувтнана.
![](https://img.wattpad.com/cover/164950560-288-k947116.jpg)