Жиний талаас
Завсарлагаанаар жаргалтай гэгч нь Сунагийн гараас атган сууж байлаа. Багшийн шинэ сурагч гэх дуу мөн эмэгтэй сурагч гэх ч Жинд сонин биш байсан юм. Түүнд Сунаг харж суух нь л жаргал байдаг байв. Шинэ сурагчийн И Сүмин гэдэг гэх дуунаар Жин урагш харвал тэр зогсож байх нь тэр түүнийг хараад Жин хөшиж орхив өөрөө ч мэдэлгүй Сунагийн гарыг тавихад Суна хөөе чи гэж чанга дуугарсан ч Жин юу ч хэлсэнгүй Сүминрүү л ширтэнэ Суна дахиад яагаад байгаан бэ гэж дуугарахад сая л нэг ухаан орж аан зүгээрээ хичээлээ хийе хайраа гээд Сунаруу үл ялиг инээмсэглэлээ . Гэсэн хэдий ч тэр өөрийн эрхгүй Сүминрүү эргэж харна. Жиний дотор шатаж байлаа яах гэж яах гэж бодсоор хичээл тарахыг хүлээн сууна.
Хичээл тарж Сүминийг гарч явахад Жин хурдан гэгч нь суудлаасаа босох ба хайраа залгая гээд ангиас гарч гүйхдээ Сунагийн гомдолтой байгаа төрхийг ч үл харгалзана. Жин хамаг хурдаараа гүйж Сүмин хүлээж бай гэж орилох ч тэр сонсоогүй мэт царайлан цааш алхаж байлаа. И Сүмин хүлээж бай И Сүмин зогс гэж хэд хэд орилсоны дараа Сүмин зогсоод эргэж хараад их л гайхсан янзтай царай гаргаж өө Жин гээд инээмсэглэв.
Жин чи энд ямар чөтгөрөө хийж байгаа юм гэж уурандаа дэлбэрэх шахаж буй мэтээр асуулаа түүний харц ширүүн харагдах ба 2 хөмсөгөө үрчийлгэн зогсоно. Сүмин инээмсэглээд Жинрүү ойртож зогсоод чамайг санаад л хүрээд ирлээ шдээ гээд юу ч болоогүй мэт цамцных нь захыг янзлана. Энэ үйлдэл Жинийг галзууруулах шахаж уураа барьж ядана. Наад гараа ав гэж Жин ширүүн хэлээд гарыг нь түлхэхэд Сүмин одоо болтол уурлаад байгаа юмуу битгий уурлаач дээ би хүрээд л ирлээ шд буцаад харин чи их өөдгүй залуу юм намайг яваад хэр удсан гэж шинэхэн шувуухайтай болж байгаа юм бэ дээ гээд доогтой нь аргагүй инээмсэглээд өлмийгөө өргөхөд Жиний толгойд өлмийгөө өргөж хошуугаа унжуулан үнс үгүй бол уйллаа гэдэг байсан бяцхан Сүмин зурс хийн орж ирэхэд Жиний цээж хачин гэгч нь хүнд оргино түүндээ улам хорсох шиг Жин бидний бүх юм дууссан яах гэж манай ангид шилжиж ирсэн юм бас өөрөөр намайг тарчлаахаар шийдээ юу? Намайг яваад хэр удсан гэж гэнээ харин хэр удсанаа чи л сайн мэдэж байгаа биз гэхэд Жиний харцан үзэн ядалт харагдана 2 жил 2 жил И Сүмин чи намайг хаяаад 2 жил болж тэр чигтээ арилаад өгөхгүй яах гэж буцаад ирж байгаа юм чи . . гээд Жинийг үгээ дуусгаагүй байхад Сүмин үгийг нь таслан чамайг санаад л хүрээд ирлээ гээд түүний уруул Жиний уруул дээр буулаа. Жин хэсэг шоконд орох шиг хөдөлгөөнгүй болоход Сүмин уруулаа Жиний уруулаас салган ууртай Жин ингэхээр уурлахаа больдог хэвээрээ шив дээ гэж инээмсэглээд танайхруу явах уу манайхруу явах уу гэж том нүдээ эргэлдүүлэн асууна. Жин сая л нэг ухаан орох шиг болоод бид хаашаа ч явахгүй гэж хэлээд эргээд сургуульруу алхав. Хойно Сүминий залгаарай би хүлээж байя гэх дуу сонсогдоно. . .
Жин яах учраа олохгүй хий дэмий л сургуулийн хашааг тойрон алахсаар одоо түүний тархинд зөвхөн Сүминий талаарх бодлууд л эргэлдэнэ.