Салсан гэдгээ хэлнэ 6

949 28 0
                                    

Жин Тэхён Суна хоёрлуу ээлжлэн муухай харах нь Сунад эвгүй мэдрэмж төрүүлэх ба нөгөө талаараа Жинээс хариугаа авч байгаа мэт санагдана.

Миний гарыг тавь би чамтай зууралдмааргүй байна гэж хэлээд Суна Тэхёны гараас атгаад авах нь тэр Тэхёны нүүрэнд бага зэрэгийн инээмсэглэл тодрон Сунагийн гараас чанга гэгч нь атгахад Жин Сунагийн гарыг алгуурханаар тавьлаа Жин Сунаруу асуулт тавьсан харцаар ширтэнэ тэднийг ажиглаж байсан Жимин өөдгүй охин юм даа гэж чанга гэгч нь орилоод Жиний нуруулуу цохин ийм өлөгчинд хамаг цагаа зарцуулж дээ Жин минь гэсээр ангируу яваад орчихов. Энэ нь Жинийг бүр их тавгүйтүүлж Сунаруу үзэн ядаж байгаа мэт цоо ширтэхэд Тэхён Суна бид болзоотой байхаа гээд Сунаг хөтлөн алхана. . .

Болоод байгаа нөхцөл байдлын юуг нь ч ойлгохгүй байгаа нь түүнийг бүр ч ихээр бачимдуулж байлаа. Сургуулийн үүдэнд Жонгүгтэй тэврэлдээд зогсож байсан одоо нөгөө ангийн шинэ бандитай явах Суна Жиний төсөөлсөнөөс тэс өөр хүн мэт санагдаж бүх зүйлийг хараал идэг чамайг ч бас хараал идэг Ким Суна чөтгөрлүүгээ тонил гэж тэдний хойноос хашигчина. Харин тэд юу ч сонсоогүй мэт алахсаар . Суна Тэхён хоёр дээвэр дээр гараад зэрэгцэн суулаа.

Суна үл ялиг санаа зовсон байдалтай чамайг дэмий зүйлтэй хутгалдуулчихлаа Жин тийм ч амар хүн биш тэр бидний дөнгөж л таараа гээд санаа алдаад Тэхёноос харцаа буруулан газар ширтэхэд Тэхён зүгээр дээ чиний төлөө бол би юуг ч тэвчинэ гээд Сунагийн мөрөөр тэвэрхэд Суна сандарсандаа год үсрэн босов. Юу энэ нөгөө гэж Сунаг хэлэх үгээ олж ядаж байхад Тэхён хөөрхөн Суна би чамайг хамгаалах болно одоо чи миний үүрэг хариуцлага чигчий хуруугаа гарган мишээнэ. Тэхёны энэ үйлдийг хараад Суна зүгээр л инээмсэглэж байв.

Жинд тэгэж хандсандаа өөрийгөө буруутгаж харааж зүхнэ гэхдээ бас өрийгөө өмгөөлөх ба тэр л эхэлсэн тэр л хуучин найз охинтойгоо намайг хуурсан надаас уравсан гэж өөрийгөө зөвтгөнө.

Энэ мэтээр Суна хэдэн долоо хоног Жинтэй харьцсангүй Жин ч түүнрүү хялам ч хийсэнгүй ангийн хүүхдүүд нь ч яг л Сунаг байхгүй мэт харьцах ба Юнги Хэми хоёр л Сунатай мэндийн зөрүүтэй байхаас хэтэрсэнгүй нь Сунаг хангалттай тавгүйтүүлж байлаа. Суна яаж ч хичээсэн Жинийг хайрлах хайраа зогсоож чадахгүй тул үе үе Жинрүү харна түүнийг санаж үгүйлж байгаагаа мэдрэнэ.

Суна хичээлдээ ирэхдээ хичээл тараад ч зөвхөн Тэхёнтой л хамт явах ба тэд илүү дотно болсон байлаа. Тэхён би Жинийг санаад байна өдөр болгон харж байж л санаад байх юм гээд Сунаг хошуугаа унжуулан хөлөө зөөж ядахад Тэхён мэдээж шүү дээ гээд нухацтай царайлаад хайр амар зүйл биш үзэн ядах хэрэгтэй байхад хайрлаад л байдаг солиотой галзуу зүйл гээд Сунаг нудрахад Суна Жин надад хайргүй байсан бололтой гэхэд түүний нүдэнд нулимс цийлэгнэж эхлэв Тэхён Сунагийн нүдийг хараад яах учраа олохгүй би чамд илүү гунигтай зүйл ярьж өгье гээд Сунагийн нулимсийг гараараа арчаад санаа алдав. Суна толгойгоо дээш өргөн Тэхёныг харах ба Тэхёны царайнд Сунагийхаас ч илүү уйтгар гуниг тодрон харагдах шиг болов. Сунаг би чамайг гуниглуулчихлаа гэж амандаа бувнахад Тэхён за би ярьлаа шүү гээд яриагаа эхлэв.

Чи минийх /дууссан/Where stories live. Discover now