1 сарын дараа
Суна амаа татаад өгөөч гэж орилоход түүний нүдэнд үзэн ядалт маш их уур бухимдал харагдана. Хэзээ ч надруу орилож хатуу ширүүн үг хэлэхээсээ ч эмээдэг байсан Жин одоо тэс өөр хүн шиг санагдаж байв. Нүдэнд минь нулимс цийлэгнээд юу юугүй уйлчихмаар байсан ч түүний урдаас хүчээр нөгөө л нэг инээмсэглэлээ үзүүлэн хайраа яагаад байгаа юм бэ гэж аргадаж байгаа янзтай хэлэхэд минь намайг тайван орхиод өг чиний наад инээмсэглэлээс залхаж байна гээд ширээн дээр цохих нь тэр тэсэж тэвчиж байсан нулимс минь хацрыг минь норгоод эхэлчихлээ. Хөөе Жин новшоо гэж тэдний нэг нь ширээ өшиглөөд унагах шиг болов харин би тэр зүгрүү биш зөвхөн Жинрүү харан зогсоно түүний намайг гэх хайр дууссан бололтой. . . Жин хараал ид та нар намайг тайван орхиж болохгүй юу гэж ууртай нь аргагүй хэлээд сандлаасаа босоход Жонгүг Жиний мөрөн дээр гараа тавиад андаа гарч тайвшир гэж хэлээд тэд ангиас гараад явав. Сунад Жиний энэ хачин байдал хэцүү санагдаж яаж ч хичээсэн Жинийг ойлгож чадахгүй бололтой гэж амандаа үглэсээр цонхоор ширтэн ширээгээ дэрлэж хичээлийн цагийг дуусгав. Хичээл дээр хичээл тарсан ч Жин Сунаруу ганц удаа ч харсангүй Жонгүгтэй юм ярьж инээлдэх ба Сунаг үл тоох нь зүрхийг нь хэдэн хэсэг сийчих мэт сэтгэгдэлийг төрүүлнэ. Суна хий дэмий л сургуулийн кордороор алхаж утсаа оролдох ба саяхан танилцсан царайлаг залуугаас зурвас ирлээ.
Царайлаг залуу
Сайн уу? Оройн мэнд
Суна
Сайн сайн уу? ...
Царайлаг залуу
Удахгүй уулзая
Суна
Андуурцан уу?
Царайлаг залуу
Үгүй ээ Суна удахгүй уулзая :)
Хайр сэтгэл минь намайг чамтай удахгүй уулзуулна
Суна
Тоглоом чинь таалагдахгүй байна шүү !!!
Царайлаг залуу
Тоглоом эсэхийг удахгүй мэдье хөөрхөн Суна <3
Суна
ммм
Царайлаг залуу
Тун удахгүй
3 давхарын хөгжимийн өрөөнөөс Жиминий дуу хангинах ба Суна энэ хэд энд байсан байхнээ ганцаараа ганцаардчихаж жаалуудыг жоохон айлганаа гэсээр инээд алдан тэдний байгаа ангийг зүглэлээ. Хаалганы завсараар сэм харах ба ороод шууд уйлна даа тэдний сандарсан тэнэг царайг хармаар байна гэж өөртөө хэлэх мөчид тиймээ тэгээд Жин Сунаг хаяж байгаа юм гээд инээх дуу чихэнд нь сонсогдоно өөрийн эрхгүй байрандаа таг гацчихлаа сая сонссон үгэндээ итгэхгүй байгаа ч нулимс нь аль хэдийнэ урсаж инээмсэглэж байсан царайг нь гунигийн сүүдэр нөмрөн авав.