Five

709 45 2
                                    

Живоныг нүдээ нээн сэрэхэд аль хэдийн өглөө болсон байх аж. Тэр эмнэлгээс хувцсаа солин гарах гэсэн боловч түүнд хувцас гээд байх зүйл байсангүй. Тэр энд бараг нүцгэн шахуу ирсэн шүү дээ...

Хаалгаар хэн нэгэн орж ирэхэд тэр босон суугаад үүд рүү хартал Жиюүн инээмсэглэн гартаа тортой зүйлс барьсаар зогсож байх нь тэр.Живоныг гайхан суухад Жиюүн инээмсэглэн:

"Чамайг яаж эндээс нүцгэн гаргах билээ? Би чамд өмсөх хувцас авчирлаа" хэмээн түүн рүү сунгахад Живон чимээгүй толгой дохин түүний гараас тортой хувцсыг авлаа.Түүний авчирч өгсөн хувцас нь Живонд тийм ч их таалагдсангүй бололтой хэсэг ширтэн зогсов.Жиюүн гайхан:

"Чи ийм хувцас өмсдөггүй хэрэг үү?"

"Их сургуульд ийм хувцас их төвөгтэй байдаг юм. Би сул загвартай хувцас өмсдөг болохоор-"

"Тэгвэл өмсөж сурах хэрэгтэй. Эмэгтэй хүн ийм хувцас өмсөж байж л өөрийн үнэ цэнээ мэдэрнэ шүү дээ"

Живон толгой дохиод өндөр өсгийт болон өнөөх бариу цамц богино банзлыг өмсөв. Жиюүнтэй хамт эмнэлгээс гарахдаа Живон түүний өндөр гуалиг биеийг хараад дотроо гайхан биширч яасан ч тэр Ви гэх залуутай холбоогүй байх ёсгүй гэдэг бодолд хүрлээ. Тэднийг машинд суухад Жиюүн түүн рүү гадилтай сүү сунгахад гэнэтхэн утас дуугарч Жиюүн чихэн дээрээ бариад инээмсэглэх нь тэр:

"Тийм ээ"

"Галзуу юм"

"Одоо юу? Ойлголоо"

Тэр тодорхой хэдэн зүйлс хэлчихээд утсаа тасаллаа.Живон гайхан түүнээс юу болсныг асуухад:

"Ви хүн алчихаж"

"Ю.юу?"

Жиюүн амандаа хараал урсган сандлаа налахад Живон гартаа атгах гадилтай сүүг соруулаар нь сорсоор том нүдлэн чимээгүй суув. Тэр санаа алдсаар "Уг нь Тэхёныг алчихсан гэж над руу ярьсан бол би их баярлах байлаа"

Живон дахиад л сорж байсан сүүндээ хахаж цацсаар том нүдлэхэд Жиюүн тас тас хөхөрсөөр үрүүлээ цохин:

"Тоглосон юм даа"

"Ийм зүйлс байнга болдог хэрэг үү?"

Живон сониуч зандаа хөтлөгдөн түүнээс асуухад Жиюүн толгой дохин машинаа хөдөлгөх нь тэр.

"Тиймээ, бидний хувьд хэвийн үзэгдэл болсон шахуу"

Жиюүн ийн хэлээд урагш замаа харахад Живон зүрхээ даран ямар аймшигтай хүмүүстэй орооцолдчихсоноо бодон сууна.Удалгүй Жиюүн хурдны зам дээр гарахад ам нээн:

🔯FATE🔯Where stories live. Discover now