"Тэгэхээр өнөөдрийн зуун саяд зарагдсан дугаар 4570 миний өрөөнд өөрийн биеэр айлчилж ирнэ гэж бодсонгүй шүү!"
Живон түүний үгэнд ухрахдаа оронд тээглэдэн орон дээр хүчтэй суув.Тэр Живон руу хэсэг төв царайлан зогсож байгаад хаалгыг онгойлготол Живон орноос унан толгойгоо сэгсрэн газар сууна:
"Үгүй ээ, би зарагдах ёсгүй. Яасан ч...гуйя, н-намайг битгий зараач дээ! Би энд байх ёсгүй"
Түүний хоолой цөхөрсөн сонсогдох аж.
Ви түүн рүү нэг цэхэлзчихээд өрөөг орхин явахдаа хамгаалагчид руугаа нүдээрээ дохио өгөх нь тэр.Түүний дохиогоор хамгаалагчид өрөө рүү ороход Ви Казиногийн төв танхимаар алхлан хүмүүсийг тойруулан харах аж.Гэнэтхэн тэдний дунд үймээн болсон юм.Хэн нэгэн согтуу залуу мөрийтэй тоглоомын ширээнүүдийг бусниулан ам руугаа архи цутган инээмсэглэх бол тэнд байсан үйлчлүүлэгчид түүнийг тойрон айж балмагдах аж.Вигийн хажууд нэг залуу ирээд:
"Өнөөдрийн дуудлага худалдааны гол улаан сарнайг авсан Юнги гэх энэ залуу түүнийг хүлээгээд байна.Магадгүй удвал тэр энэ газрыг түйвээх байх"
Ви нүдээ анин санаа алдаад өнөөх туслах залууд хандан:
"Жон туслахаа? Энэ залууд барааг нь өгөөд хурдан явуулж үз"
"Гол асуудал нь бараанд байна"
Тэр туслах руугаа хөмсгөө зангидан харахад залуу:
"Тэр судасаа ханачихсан" гэх нь тэр.Ви зангиагаа суллан хүнд хүнд амьсгаатахдаа::
"Тэр ч асуудал тарьж ханахгүй эмэгтэй юмаа"...
-JIWON-
Намайг сэрэхэд хэн нэгний халуун гар хацарт хүрэх нь мэдрэгдэв.Би нүдээ нээн түүн дээр хэсэг хараагаа тогтоовол тэр миний өөдөөс учир битүүлгээр ширтэх аж.Түүний ард зогсох эмэгтэй ам нээн:
"Түүнийг худалдаж авсан эрхэм сая явчихлаа.Бидэнд чекээ орхиод буцчихсан.Хэрэв тэр сэтгэл хангалуун биш буцсан бол дахиж ирэхгүй-"
Бүсгүйн үгийг таслан өнөөх залуу инээн:
"Дахиж ирэхгүй ээ? Хүссэн зүйлээ аваад явсан үйлчлүүлэгчид дахин ирдэггүй,тийм биш гэж үү? Түүн шиг мөнгөндөө хахаж цацсан жаалууд эртхэн аав ээж дээрээ очоод дуулгавартайгаар сурна биз"
Түүний юу яриад байгааг ойлгосонгүй би түүний цамцнаас зууран:
"Би яагаад -"
Түүнийг над руу хөмсгөө зангидан харах үед би түүнээс гараа аван орон дээр өвдгөө тэврэн суулаа.Сая л эмнэлгийн цагаан орон дээр дусал залгуулан сууж байгаагаа ойлгов.Тэгэхээр би хамгийн сүүлд тэр хамгаалагчдыг өөртөө ойртуулахгүйн тулд ойролцоо байсан хутгыг аваад...Ямар ч байсан миний гаранд халуу дүүгэн унаж байснаа санаж байна...
Тэгэхээр энэ залуу хэн болоод ийм эрх мэдэлтэй байгаа нь их сонин байна шүү...
Someone:
Чи хэзээ ч надаас сэтгэлийг минь булааж авч болохгүй нэгэн...
Харин би чамд хэзээ ч сэтгэлээ алдаж болохгүй нэгэн...
Бид хэзээ ч учирч болохгүй хүмүүс...
Бид хэзээ ч хамт байж болохгүй хүн багтнууд...
Учир нь бид бие биенээ өвтгөж ургах өргөст цэцэгс...
Ойртох тусам илүү өвдөх бид
Холдох замыг эцэст нь сонгох болох нь...
YOU ARE READING
🔯FATE🔯
FanficЖинхэнэ гоо үзэсгэлэнгийн цаана араатан нуугдаж байдаг юм... |=F=A=T=E=| "Энэ бол бурхны зурсан хувь төөрөг..." -Emi-🌙🌌🌙