Six

563 39 1
                                    

"Ашш ядарч байна"

Тэр орон дээрээ тэрийн хэвтээд угаалгын машинаа чагнан хэсэг бодолд автлаа. Живон хувцсаа саяхан машиндаа хийсэн тул цаг харан орон дээрээ хэвтээд тааз ширтэж буй нь энэ аж. Өнгөрсөн долоо хоног түүний хувьд хар дарсан зүүд шиг л болж өнгөрсөн. Живон тэр явдлыг бодох төдийд биеэр нь хүйт даан одоо хүртэл тэр Ви ноёнтон гэгчийн залуус гадаа түүнийг отоод зогсож байхвы хэмээн айж хүйтэн хөлс нь духан дээгүүр бурзайх шиг...

Би дахин дурсахыг хүссэнгүй.Босон угаалгын өрөө рүүгээ ороод угаалгын шингэнээ хэр үлдсэнийг хараад санаа алдан:

"Угаалгын нунтаг дуусчихаж, бас надад хангалттай мөнгө ч алга...Бурхан минь, миний цамцны халаасанд түрийвч минь байсан юмсан"

Гэнэт санан амаа дарав.Тэр түрийвчинд миний зүүлт байх ёстой. Би гинжээ үргэлж хэтэвчиндээ хадгалдаг байсан шүү дээ! Эрсдэлтэй гэдгийг нь мэдэх ч би аль хэдийн эргэлт буцалтгүй шийдвэрээ гаргачихсан байв. Ганцхан удаа... ганцхан удаа би тэр газраас зүүлтээ олчихоод арилаад өгнө...

----

Ви машиныхаа ард чимээгүй суун явах бол хажууд нь Жиюүн нүднийхээ шилийг дээшлүүлэн түүн рүү хавтсаа сарвайгаад:

"Өнөөдөр хувьцаа эзэмшигчдийн хуралд ирэх эрхмүүд Куро ноёнтныг ирэхгүй бол тэд ч бас очихгүй гэж хэлүүлж байсан"

Ви түүнээс хавтсыг аван шүдээ харвиулаад:

"Муусайн нохойн гөлөгнүүд. Эзэн рүүгээ дайрсан жижигхэн хавнуудад юу тохиолддогийг харж л байя"

Түүнийг хөмсгөө зангидан цонх руугаа харах мөчид Жиюүн ч дуугаа хураан бичиг цаасаа эмхлэн цүнх рүүгээ буцааж хийх нь тэр. Удалгүй түүний машин "Tear" хэмээх томоохон барилгын өмнө ирэв. Виг дотогш орох мөчид ажилчид бөхийн хүндэтгэл үзүүлэн түүнийг цахилгаан шатанд суух хүртэл инээмсэглэсээр зогсоно. Харин түүнийг алга болмогц тэд бүгд нүүрэн дэх хуурамч маскаа хуулан, хийж байсан ажлаа үргэлжлүүлэх аж.

Тэд ийм л байсан.Бүх л дээдэс эрхмүүдийн гутлыг долоох шахам байдаг.Худал болгоноор амаа үдчихсэн байхад л энэ нийгэмд гарч болох муу муухай зүйлсээс өөрсдийгө хамгаалж болно шүү дээ!

----

Хагас цаг хэртэй Казиногийн арын хогийн савыг ухахдаа Живон эргэлзэхэд хүрэв.

"Үгүй ээ, хогийн машин ирж хог ачаагүй байх ёстой"

Гэнэтхэн Казиногийн арын хаалга нээгдэж нэгэн ажилтан эмэгтэй түүнийг дуудан:

🔯FATE🔯Where stories live. Discover now