Two

899 61 3
                                    

"Новш гэж"

Төмөр хашаан дээгүүр хэн нэгэн эмэгтэй амандаа хараал урсган бариу хувцсандаа түүртсээр авирах аж. Төд удалгүй харуулууд түүнийг харсан бололтой:

"ЯГ ОДОО НААНАА ЗОГС!!!"

Бүсгүй тэдний дуунд хашаанаас буугаад буцаж Казиногийн арын хаалгаар гүйн орлоо. Тэр гүйсээр онгойлттой өрөөний хаалгыг татан ороод хурдхан шиг дотроос нь түгжин амьсгаа авахтайгаа болоод эргэн харвал бүсгүйн урд Ви түүнийг ширтэн зогсож байх нь тэр. Бүсгүй гайхсандаа нүдээ бүлтийлгэх бол тэр:

"Хэн бэ?"

Залуугийн хэлсэн үгэнд гайхаж байх зуур хаалганы цаана хамгаалагчид ирэн гаднаас нь нүдэж байв.Тэдний дуунд бүсгүй сандарсандаа болон урагшлахдаа Вигийн бэлхүүсээр нь гараа ороон цээжинд нь нүүрээ наалаа. Хөөж байсан харуулууд хаалга нүдсээр:

"Эрхэм ээ бид энэ өрөөг яаралтай шалгах хэрэгтэй байна. Яг одоо хаалгаа тайлна уу"

Ви гэнэт санасан бололтой түүний урууланд мушилзалт тодорлоо. Энэ нь түүнд тийм ч сайхан санаа төрөөгүй гэдгийг илтгэж өгөх шиг...

Өнөөх эмэгтэй түүнээс салаад алгаа хавсран гүн хар нүдээрээ түүн рүү ширтэх аж:

"Гуйя,тэднийг явуулаад өгөөч"

"Яагаад би тэгэх ёстой гэж?"

Ви түүний үгэнд толгойгоо гэлжийлгэн ийн хэлэхэд бүсгүй:

"Гуйж байна"

"Нэр чинь?"

Бүсгүй харцаа буруулан өөр тийшээ харах нь Вигийн сонирхлыг улам их татах шиг. Эцэст нь тэр нэг санаа алдчихаад:

"Одоо яая гэхэв дээ"

Ви бүсгүйн хажуугаар зөрөн хаалганы бариул руу гараа явуулж байтал гэнэтхэн:

"Жон Живон!!!"

Бүсгүй зориглон байж хэлсэн нэр нь энэ байв. Ви түүний үгэнд жуумалзан хаалганы түгжээг тайлаад харуулуудад харагдахаар том дэлгэх нь тэр.Ви цамцныхаа товчийг нэг нэгээр нь тайлсаар хөмсөг зангидан:

"Ямар нэгэн асуудал гараа юу?"

Харуулууд түүнд бөхийн:

"Таны ажилд садаа болсон бол уучлаарай. Бид ингээд явсан нь дээр бололтой"

Тэдний өмнө Ви хаалгаа тас хийтэл саван хаачихаад эргэн Живон руу алхалж эхлэв.Тэр Живоны өмнө ирээд түүнийг тойрон эргэлдсээр:

"Тэгэхээр, өнөөдрийн 100'000'000д зарагдсан гол улаан сарнай дугаар номер 4570 миний өрөөнд өөрийн биеэр айлчилна гэж санасангүй шүү!"...

V:

Миний туулж ирсэн тэр амьдрал чиний аз жаргал дүүрэн өнгөрсөнтэй харьцагдах болоогүй...

Чи харж байна уу?

Чиний харж үзээгүй тэр ой гутам үзэн ядалт өш хонзон тээсэн нүдийг...

Чи мэдэрч байна уу?

Миний зогссон мэт зүрхний цохилтыг...

Чи сонсож байна уу?

Зовж тарчлах тэр дуу хоолойг минь...

🔯FATE🔯Where stories live. Discover now