Eight

839 46 13
                                    

"Би энэ хараал идсэн эрвээхэйн торноос чинь гармаар байна"

Намайг ийн хэлэхэд тэр зангиагаа хүзүүн дээрээ тохон:

"Би ч гэсэн чамайг энэ торон дотроо байлгаад баймааргүй л байна хонгор минь. Гэхдээ байна аа?"

Тэр над руу өнөөх хүйтэн хөндий харцаа чулуудан:

"Чамд эндээс гарвал хоёр л сонголт бий. Нэг нь казинод зарагдаж эзэндээ очих, эсвэл..."

"Эсвэл юу гэж?" зориг гарган түүнээс асуухад тэр урдах томоос том хувцасны шүүгээнийхээ толь руу харан:

"Хатагтай Живон, та нэг л эндүүрээд байх шиг. Миний эрх мэдэл танд хамаагүй хүндлэгдэхээргүй байж болох ч энэ байр сууринд атаархаж санаархсан өш хонзонтой хүмүүс зөндөө бий. Магадгүй урд шөнийн хоёр удаагийн зугтах оролдлогыг чинь зогсоогоогүй бол хүүрний чинь үнэр одоо манай эдлэнгээр нэг хамар сэтлэх шахам үнэртэх байсан биз"

Живон түүний хэлсэнд цочирдон арагш ухарахад Ви тольноосоо харцаа салган Живон руу алхаж эхлэх нь тэр. Ви түүний өмнө цээжээрээ түрэн зогсоод:

"Чи яг л алмааз шиг гялалздаг. Хайр татам үзэсгэлэнтэй, хэзээ ч сэв суулгаж боломгүй"

Живон түүний үгэнд ээрч түгдрэн харц нь тэнүүчилсээр:

"Т-тийм ээ, баярлалаа"

Ви түүний чихэн дээр нэг зүйлийг чухалчлан шивнэхэд Живоны уур хилэн асав уу? гэлтэй болоод ирэх нь тэр. Живон түүний цээж рүү хэдэнтээ балбан өөрөөсөө түлхээд хувцасны өрөөнөөс гарахад тэр зангиагаа зангидсаар ард нь хоцорлоо. Вид Живоны үйлдэл хачирхалтай байсан ч толгой сэгсэрсээр эдлэнгээс гарч одох нь тэр.

----

Ви барилгын 27 давхарт гараад өрөөндөө ороход Жонгүг түүн рүү нэг л сэжиг бүхий ширтээд эхлэв. Түүний харцанд Ви нэг хоолойгоо засан ширээндээ суухад Жонгүг санаа алдан:

"Хён, миний зурвсыг уншсан уу?"

Ви түүний хэлсэнд утсаа гаргаж ирээд үзэхдээ итгэж өгөөгүй бололтой хэсэг утас руугаа гөлрөн аж. Удалгүй түүний амьсгаа нь давхцан цээж нь төвхийж эхлэхэд тэр утсаа шилэн цонх руугаа шидэн хэдэн хэсэг болгох нь тэр. Түүний нүдний цөцгий улаан хүрээ татуулсан байх аж

"Тэд хөдөлж байна... Куро ноёнтны хамгаалалтыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Одоо яавал дээр вэ? Жиюүн бидний ганц түлхүүр байхад-"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 24, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

🔯FATE🔯Where stories live. Discover now