4。"Werewolf"

2K 252 5
                                    

Хүмүүсийн хоорондоо шивнэлдэх чимээ тод сонсогдсоор чих шуугиж ямар нэгэн нохой эсвэл тэжээвэр амьтны үнэр хамарт минь хурц мэдрэгдэн толгой өвтгөж байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Хүмүүсийн хоорондоо шивнэлдэх чимээ тод сонсогдсоор чих шуугиж ямар нэгэн нохой эсвэл тэжээвэр амьтны үнэр хамарт минь хурц мэдрэгдэн толгой өвтгөж байв.

"Альфа Каи! Тэр хувирч байна."

Танихгүй эрэгтэйн хоолой надад ойрхон сонсогдох нь тэр.

Дахин өөр нэгний хүнгэнэн архирах чимээ сонсогдоход саяхан л шивнэлдэж байсан цуурай ор мөргүй замхран одоо хэн нэгний хүндээр амьсгаадах чимээ л сонсогдож байлаа. Ямар нэгэн дулаахан зүйл биеийг минь орооход нүдээ нээе гэсэн ч чадахгүй байв. Юу болоод байгааг мэдэхгүй ч хэн нэгэн намайг дулаан энгэртээ тэврэхийг мэдрэх нь тэр.

***

Хоёр давхраас бууж ирэх Каи том өрөөнд цуглах залуус руугаа харахад Кёнсүү: Альфа Каи! Ийм зүйл байж болно гэж үү?

Каи залуустаа юу гэж тайлбарлахаа үл мэдэн чимээгүй зогсож байхад залуусын дунд зогсох Сэхүн: Надад маш олон зүйл хачин байгаа ч тэр яагаад өдий хүртэл хувираагүй юм бол? Бид нар 14 нас хүрээд л 1 үе эхэлж 16 хүрэхдээ бүрэн хувирдаг шүү дээ.

Минсог: Магадгүй тэр анхны эмэгтэй чоно болохоор оройтож хувирч байгаа юм болов уу?

Кёнсүү: Гэхдээ бид нар 2 жил 3 үеийг давж байж хувирдаг байхад тэр 2-хан цагийн дотор хувирчихлаа энэ байж болно гэж үү?

Сэхүн: Бас тэр хувирсан цорын ганц эмэгтэй.

Каи-н залуус хоорондоо тал талын таамаг дэвшүүлэн ам уралдуулцгааж байхад Каи-н ард хэн нэгэн ирж зогсон бүх залуусын анхаарал түүн дээр тусав.

Каи түүнийг хэн болохыг мэдсээр санаа алдан: Лэе.

Лэе толгой дохин бусад залуус руу харав. Лэе бол Хүчирхэг Сүүдэр сүргийн хамгийн шилдэг эмч. Тэр сүүлийн 300 жил Альфа Жүнмёноос эхлүүлэн өдий Каиг байр сууриа өв залгамжилсны дараа ч Хүчирхэг Сүүдэр сүргийн цорын ганц эмч мөн хамгийн ахмадад тооцогдох нэгэн.

⥈His Beta⥈Where stories live. Discover now