16. "The Forum"

1.1K 202 47
                                    




Сөөнгө баргил хоолой Сүминийг нойрноос нь сэргээх нь тэр. Түүнийг оргохоор арга сүвэгчилэхээс өмнө анчид түүний бодлыг уншсан мэт унтуулах сумтай буугаар буудсан юм.

Сүминий ухаан орсоор эргэн тойрноо харахад сүрлэг уул, шигүү ойн дунд хүүхэд хөгшид шуугисан жижиг тосгонд ирсэн байв. Хөгшин залуугүй тосгоны бүх хүн Сүминийг тойрон зогсон түүн рүү сониучхан чимээгүй ширтэцгээх нь Сүминд яг л өнгөрсөн зуунд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэх нь тэр. Арга ч үгүй биз нутгийн иргэдийн эрчүүд нь чонын арьс нөмрөн урт сүр хүчээ илтгэх гэсэн мэт урт сахал ургуулсан байв. Эмэгтэйчүүд хүүхдүүд нь одоо ч хуучны ханбуг өмссөн байх бөгөөд нөхөрт гарсан бүсгүйчүүд нь толгойдоо алчуур ороосон нь тэднийг эртний хүмүүс мэт л санагдуулах нь тэр.

Сүмин эргэн тойрноо ажин төмөр торны ард чимээгүй сууж байхад түүнийг барьсан анчид сүрлэг цагаан чонын арьс нөмөрсөн цагаан сахалтай өвгөний өмнө очиж нэг өвдөг дээрээ сөхрөн хөгшин эрд бөхийн нэгэн дуугаар ёслох нь тэр.

Хөгшин эр чимээгүйхэн гараа өргөхөд анчид өндийн толгой бөхийсөөр хоёр тал руугаа хуваагдан зогсоход хөгшин эр тэдний дундуур явсаар Сүминий урд ирэн: Тэр тэдний анхны эмэгчин хэрэг үү?

Сүминийг барьж ирсэн ахлагч залуу зүрхэн тушаа баруун гараа зангидан ёслосоор: Тиймээ толгойлогчоо!

Хөгшин эр Сүминий гялалзан гэрэлтэх гэнэн хар нүд рүү ширтэн түүнийг шинжих мэт: Та нар түүний хувирсныг өөрийнхөө нүдээр харсан уу?
Хөгшин эрийн сөөнгө баргил хоолой ийн асуухад саяхан л хүүхэд хөгшдийн хангинан цуурайтах чимээ хормын дотор намжих нь тэр. Сүминийг барьж ирсэн анчид дуугаа хураахад хөгшин эр үл ялиг хөмсгөө зангидав.

Сүмин нөхцөл байдал өөрөөр эргэж байгаад дотроо баярласаар энэ боломжийг ашиглан өрөвдөлтэй хоолойгоор хөгшин эрд хандах нь тэр.

Сүмин: Эрхэм ээ!

Хөгшин эр эргэн Сүмин рүү харахад Сүминий гялалзсан хар нүдэнд сувд мэт нулимс цийлгэнэн хөгшин эр лүү өрөвдөлтэй харсаар: Эрхэм ээ! Таны хүмүүс яагаад намайг барьсныг мэдэхгүй ч таны хайж байгаа зүйл надад байхгүй. Би ухаан орсон цагаасаа л асрамжийн газар өссөн хэн нэгэнд гэм хор хийн төвөг удсан удаа байхгүй. Амьдралын эрхэнд нутаг нутаг хэсүүчлэн амь зогоож явсаар Kai's Bell-д ирснээс өөр надад онц гойд зүйл үгүй. Таны хүмүүс буруу хүн барьсан гэдэгт итгэлтэй байна. Би...

⥈His Beta⥈Donde viven las historias. Descúbrelo ahora