3。 "Shewolf."

2.1K 268 10
                                    

Чанга ниргээн дуугарахад нойрноосоо цочин сэрэв

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.




Чанга ниргээн дуугарахад нойрноосоо цочин сэрэв. Эргэн тойрноо харвал би жижигхэн умгар байрандаа байх бөгөөд гадаа хүчтэй аадар бороо шаагиж байлаа. Би юу болсоныг санасаар хөлстэй духаа барин нүдээ анив. Бурхан минь тэгэхээр энэ зүгээр л зүүд байжээ? Хар дарсан зүүдэндээ байж боломгүй зүүд зүүдлэх ч гэж. Толгой сэгсэрсээр орноосоо босон хар дарснаас болж хөлсөндөө норсон футволкоо тайлан угаалгын өрөөний зүг явав.

Цанатсан толио гараараа арчин толины тусгал дахь өөр лүүгээ ширтэн: Чи ч үнэхээр галзуурсан байх. *бувтнах*

Өөрийнхөө байж боломгүй зүүдийн талаар бодсоор өөрийгөө шоолон үл ялиг инээмсэглэв. Аварга том чоно гэнэ шүү! Тийм зүйл Twilight мэтийн үлгэрийн кинонд л гардаг байх. Өөрийгөө шоолон чанга инээсээр элгээ тэврэн улам чанга инээж байлаа. Яг л гадаа ниргэх тэнгэрийн дууг мартах гэсэн мэт. Угаалгын өрөөнөөс гаран өөртөө ус хийж уухаар 3 алхаад л очих жижигхэн гал тогооныхоо зүг яваж байхад хэн нэгэн манай хаалгыг чанга балбав. Цочсондоо зүрхээ даран хаалганы зүг харан хэсэг чимээгүй азнахад хаалга дахин балбах нь тэр.

Чимээгүй алхсаар хаалганы урд ирэн болгоомжтой гэгчин: Хэн бэ?

?: Сүмин!

Би түүний хоолойг таньсаар бага зэрэг гайхшран хурдхан шиг хаалгаа онгойлоход Мина усан бороонд шалба норчихсон хаалганы минь урд чичрэн зогсож байлаа.

Би уулга алдсаар хаалга том онгойлгон: Бурхан минь Мина! Шөнө дөлөөр энд юу хийж яваа юм бэ? Тэгээд бас ийм их бороо орж байхад...

Мина даарснаасаа болж түүний царай хөхрөн уруул нь чичирч, шүдэн хавирч байлаа.

Мина чичрэн: Ийм орой ирж төвөг удсанд уучлаарай Сүмин.

Би толгой сэгсрэн, хурдхан шиг түүнийг буйдан дээр байсан зузаан хөнжлөөр ороов.

Би түүнд халуун цай найруулж ирэн түүний цэв хүйтэн гарт атгуулан: Нойтон хувцсаа тайлчих би солих хувцас аваад ирье.

⥈His Beta⥈Donde viven las historias. Descúbrelo ahora